
Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэх юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын санаачлан боловсруулсан Хотын албан татварын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын санаачлан боловсруулсан Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Авто замын засвар арчлалтын талаар авах арга хэмжээний тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ