"Улаанбаатарт үйлдвэрлэв" үргэлжилж байна

img

Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв 2013" үзэсгэлэн худалдааг өчигдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Уг үзэсгэлэнд Улаанбаатар хотын шилмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч  130 гаруй үйлдвэр эрхлэгч, аж ахуй нэгж оролцож байгаа юм. Үзэсгэлэн худалдааны үеэр зургаан номинациар шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулж мөнгөн шагналаар урамшуулах аж. Мөн тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар холбогдох албаныхан санал солилцохоор төлөвлөжээ.

Үзэсгэлэн худалдаа маргаашийг хүртэл "Мишээл экспо" төвийн үзэсгэлэнгийн танхимд болж байгаа.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bas martajee:
talh chiheriin pichen bas urdaas.nivie gesen salfetke bas urdaas.achij yavlaa vagonaas
2013-11-30
jolooch:
zadgai bansh buuz urdaas irdeg shuu.humuusee konteinerees zuuguud gaihsan.oyu tolgoid niiluuldeg made in dalanzadgad gesen tsever us huvtsas gutal bugd bas urdaas yum bn lee.
2013-11-30