“Дархан нэхий” ХК-ийн хувьцаа 9.09 хувиар өсчээ
Монголын Хөрөнгийн бирж дээр энэ долоо хоногийн баасан гарагийн арилжаагаар нийтдээ 23 ХК-ийн 23889 ширхэг хувьцааг арилжжээ. Нийтдээ 66 хэлцэл хийгдэж, 69 сая 393 мянга 895 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа хийгдсэн байна.
Баасан гарагийн арилжаагаар ТОП-20 индекс 15301.30 нэгж болж өмнөх өдрөөсөө 487.29 нэгжээр буюу 3.29 хувиар өсчээ. Энэ өдөр хамгийн их өсөлттэй арилжаалагдсан компаниудаас дурдвал “Хар тарвагатай” 12.37 хувь, “Дархан нэхий” 9.09 хувь, “АПУ” 8.56 хувиар хувьцаа ханш нь тус тус өссөн байна. Харин “Ёврофе Азиа” 12.90, “Шивээ овоо” 10.07, “Газар сүлжмэл” 6.27 хувиар хувьцааны ханш нь буурсан үзүүлэлттэй гарчээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ