Цөмийн энергийн хөгжлийн талаар хэлэлцэнэ

img

 

Монгол Улсад Цөмийн энергийн комисс байгуулагдсаны 50 жил, Олон улсын Атомын энергийн агентлаг/ОУАЭА/-т гишүүнээр элссэний 40 жилийг тохиолдуулан Цөмийн энергийн газраас “Цөмийн энерги 50 жилд” эрдэм шинжилгээний бага хурлыг 12 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулаар болжээ. Уг хурлыг манай улс цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах дэлхий нийтийн үйлсэд нэгдэн орсноор цөмийн физикийг хөгжүүлэх, эрдэмтэн мэргэжилтэн бэлтгэх, цөмийн технологийн бааз суурийг үүсгэн бүрэлдүүлэх, түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа нэгтгэн дүгнэх зорилготой аж. Мөн ОУАЭА-тай 40 жилийн туршид хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлуудаа дүгнэн хэлэлцэх юм байна.

Тус агентлагт нэгдсэнээр Монгол Улс цөмийн технологийг анагаах ухаан, хүнс, хөдөө аж ахуй,геологи, уул уурхай, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын салбарт ашиглаж, олон ажил хийж бүтээжээ.

“Цөмийн энерги 50 жилд” эрдэм шинжилгээний бага хурлаар хийсэн бүтээснээ дүгнэхээс гадна цаашид цөмийн физик, физик сэтгэлгээг хөгжүүлэх, цөмийн технологийн өнөөгийн тулгамдаж буй асуудлыг шүүн хэлэлцэх аж. Түүнчлэн хүний нөөцийг бүрдүүлэх ажлын чанарыг цаашид сайжруулах, байгалийн баялаг хийгээд эрчим хүчийг ашиглахад цөмийн болон физик, технологийн дэвшлийг хэрэгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааны зорилтыг тодруулан хэлэлцэх юм байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энэ хуралаа олон нийтэд ил тод нээлттэй явуулахыг хүсэж байна ард иргэд монголд ураны уурхай байгуулж байгаад маш их айж байна энэ засгийн удирдлага дахин сонгогдохгүй гэхдээ ингэж улс орноо цөмийн хороор хордуулж баигаа юм биз дээ энэ мэт байвал ард түмэн ташуураа ч болов бариад босох болно
2013-11-30