Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг хүчингүй болгов
Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, татварын болон аж ахуйн нэгжийн хүсэлт, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны саналыг үндэслэн нэр бүхий таван компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “Алтан-Өргөө”, тус аймгийн Түнхэл тосгонд байрлах “Царамт-Уул”, Хөвсгөл аймгийн Тариалан суманд үйл ажиллагаа явуулдаг “Сант жаргалант”, Улаанбаатар хотын Баянгол дүүрэг дэх “Морьтон Монгол”, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Морьтон Монгол хурд” компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Мэргэжлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газарт тус тус үүрэг болгосон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ