Инженер Н.Нацагнямын бүтээлд Шинжлэх ухааны салбарын шагнал олгоно

img

 

Инженер Н.Нацагнямын “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртаул лаборатори” бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2013 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгохоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

 

Уг бүтээлийг бүх станц, дэд станцуудад суурилуулж, реактив чадлын асуудлаа шийдсэнээр эрчим хүчний систем ОХУ-аас салж бие дааж найдвартай тогтвортой ажиллах боломж нээгдэнэ, эрчим хүчний систем янз бүрийн доргилт аваарын үед найдвартай ажиллаж, олон тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой болох юм. Энэ бүтээл нь БНХАУ-ын ижил төрлийн бүтээлээс 10 дахин хямд. Учир нь өндөр үнэтэй импортын техник, програм хангамж ашиглаагүй, зөвхөн өөрөө зохион бүтээжээ. Техник хангамж дээр өөрийн програм хангамжийг хослуулж 600 сая төгрөгийн импортыг орлуулсан бүтээл хийсэн байна. Зөвхөн эрчим хүч бус бусад инженерийн салбаруудад өргөнөөр хэрэглэгдэх боломжтой.

 

Н.Нацагнямын бүтээл нь олон тэрбум долларын инновацийн импортыг дотооддоо хямд өртгөөр зохион бүтээх боломжийг бататгасны дээр Монголын өнөөгийн зарим зардал ихтэй импортын эдийн засгийн тогтолцоог өөрчилж, үйлдвэрлэгч экспортлогч эдийн засгийн тогтолцоо бий болоход түлхэц үзүүлнэ хэмээн дүгнэж байгаа ажээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oyun:
muontv-iin narantuya setguulchiin hiideg "zov zam " nevtruulgeer garch baisan londond ajillaj baisan injener mon uu? ashgui dee.ene zg ovoo medremjtei baih chini,ovoo shuu dee.injenertee haluun bayar hurgeie !tanaar baharhaj baina.mongol injeneruud olon jil daragdlaa.tsahilgaany une ehbish buurah bailgui.
2013-12-03
сүхээ:
дандаа монголчууд бид чадахгүй гээд байсан болохоор шинэ санаа бүтээлүүд дарагдаад тэгээд ганцхан орос шалгагч байсан болохоор үр дүн боломжгүй гээд байсан болуу тэр шагнал яахав вэ хамгийн гол нь хийх боломж техник тоног төхөөрөмж лаборатортой болговол төр шагнал тэр хэмжээгээр шийдэгдэнэ одоо нефьт төмрийн үйлдвэр манайд хэрэгтэй үйлдвэрлэлд хүмүүсээ сургаад оролцуулвал манайхан дор нь тэр чиглэлүүдээрээ гараад ирнэ энэ эрдэмтэн залууд баяр хүргэе чи шүү
2013-12-01
ахмад инженер:
монгол эрдэмтэд юуч хийж бүтээж чадна гэдэг нь батлагдлаа. харамсалтай нь төрөөс дэмжих дэмжлэг дэндүү доогуур байна. юм хийж бүтээхэд төсөв мөнгө чухал байдаг. гэтэл шинжлэх ухааны салбарын төсөв хамгийн бага нь байдаг шүүдээ.
2013-12-01
uramshuulal hurtee:
amidrald heregjuulj ehelmegts huvi bodoj uramshuulal olgoyo
2013-12-01
natsagaadaa:
natsgaadaa amjilt husie
2013-11-30
oogii :
ene chin l hugjil shuu dee,, bid uursduu l bukh yumaa hiij chaddag bhiin tuluu surtsgaa,, medetsgee zaluusaa,, tegsen tsagt bid mash hurdan hugjine...ereenees bish uursduusuu avdag bolnoo bid udahgui amjilt zaluusaa...
2013-11-30
mundag engineer:
mongol engineeriin hicheel zutgel sanaachlagiig tur zasgaas ingej unelj baigaa ni hugjliin batalgaa yum. amjilt husee.
2013-11-30