НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Бүгд найрамдах Өмнөд Судан улсад тогтвортой байдлыг тогтоох тухай” 2011 оны 1996 дугаар шийдвэрийн дагуу Монгол Улсаас 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг Өмнөд Суданд энхийг сахиулах UNMISS /United Nations Mission in South Sudan/ ажиллагаанд оролцсон юм.
fe
Бүгд найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулахаар явсан Монгол Улсын 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийн хоёрдугаар ээлж буюу 2013 оны гуравдугаар сарын 4-нөөс арваннэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үүрэг гүйцэтгэсэн Мотобуудлагын батальоны 211 энхийг сахиулагч өнөөдөр эх орондоо ирлээ.
das
Тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ЕТГ-ын дарга П.Цагаан, Батлан хамгаалах яамны удирдах бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, энхийг сахиулагчдын ар гэрийнхэн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.
a
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж баяр хүргэж хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн эрхэм Энхийг сахиулагчид, ард иргэд, ар гэрийн төлөөлөл, генерал, офицерууд, нийт хүмүүсийн энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Монгол Улсдаа, газар нутагтаа дөнгөж бууж, ээж, аав, ар гэрийнхэнтэйгээ уулзах гэж байгаа, үүргээ сайн гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдадаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Өмнөд Судан улсад энхийг сахиулж, олон улсын хэмжээнд Монгол Улсын нэрийн өмнөөс онцгой үүрэг гүйцэтгээд ирсэн энэ удаагийн манайэнхийг сахиулагчид үнэхээр сайн ажиллаад ирлээ. НҮБ-ын Тусгай төлөөлөгч, Хүчний командлалаас байнга өндөр үнэлгээ авч Монгол Улсынхаа болон Монгол Улсын Зэвсэгт хүчний албан хаагчийн нэр төрийг байнга өндөрт өргөж ирсэнд би туйлын их баяртай байна. Манай БХЯ, Зэвсэгт хүчний удирдлагын зүгээс та бүхний алба хааж байгаа талаар бидэнд байнга мэдээлэл өгч , бид байнга холбоотой байсан. Та бүхэн үнэхээр Монгол Улсын, Монгол УлсынЗэвсэгт хүчний бахархал болж Өмнөд Судан улсад, Африкийн тэр хүнд нөхцөлд үүргээ нэр төртэй, маш сайн биелүүлж ирлээ. Үүнд нийт ард түмэн, Зэвсэгт хүчний нийт байгууллагууд, бид бүхэн туйлын их баяртай байгаа гэдгийг хэлье.
D
Энэ удаагийн, өнөөдрийн ирж байгаа ээлж бол сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг хамгийн их ачааллыг үүрч, хамгийн удаан хүлээлгэж эх орондоо газардаж байгаа хүмүүс юм. Сая зөрж очсон батальоны шинэ хүмүүсийг хүлээж авч, тэр хүмүүст орон байр, эд хогшил, зэвсэг техник, үүрэг гүйцэтгэх бүх чиглэлийг хүлээлгэж өгөөд Өмнөд Судан улсад алба хаасан 850 албан хаагчийн хамгийн ар талыг хааж өнөөдөр эх орондоо газардаж байгаа юм. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд та бүхний өмнө Монгол Улсдаа ирээд байгаа энхийг сахиулагч нийт албан хаагчдадаа зориулжөнөөдөр Монгол Улсын төрийн зүгээс хүндэтгэл үзүүлж байна. Та бүхний өмнө ирсэн энхийг сахиулагчид Налайхад, дугаар цэргийн анги дээр сая төрийн өндөр одон медалийг хүртэж, та бүхэнтэй хамт төрийнхөө хайр хишгийг хүлээж авлаа.
D
Энэ удаагийн энхийг сахиулагчид ямар нэгэн зөрчил, осол гаргалгүйгээр, үнэхээр 850-иулаа үүргээ гайхамшигтай сайн гүйцэтгэсэнд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд, аав хүний хувьд маш их бахархаж байна. Та бүхнийг бид үдэн гаргаснаас хойш яг есөн сар болоод ирж байна. Энэ дотор миний хүү есөн сар та бүхэнтэй цуг алба хаагаад ирж байгаа. Тиймээс энд зогсч байгаа бүх аав, ээжүүд, ар гэрийнхний нэгэн адилаар хүүгээ, та бүхнийг маш их хүлээлээ. Аав хүний хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд дахин бүх хүүхдүүддээ албаа сайн хаагаад эх орондоо нэр төртэй эргээд ирсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэнд их баярлалаа” гэлээ.
DA
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж энхийг сахиулагч дайчдад Монгол Улсын төрийн одон, медаль гардуулсан.
ASD
Цэргийн гавьяаны одонгоор:
Д.Энхжаргал Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салааны захирагчийн орлогч, Д.Отгонбаяр Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салааны захирагчийн орлогч, Г.Содбаяр тус ангийн ротын ахлагч, Б.Мөнх-Амгалан Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ротын ахлагч, Я.Оросоо Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын захирагч,
D
Цэргийн хүндэт медалиар:
Б.Бат-Амгалан Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн химийн албаны дарга, Д.Сүхбат Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн батальоны захирагч, Х.Ариунбаатар Зэвсэгт хүчний ХШҮГ-ын санхүүгийн хяналтын Улсын байцаагч, Б.Батболд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн, Б.Олзбаяр Зэвсэгт хүчний мөн ангийн ажиллагааны офицер, Ю.Мөнхбат Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салааны захирагчийн орлогч, О.Баттулга Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, батарейн захирагч, Л.Туул Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн жолооны дадлагын сургагч багш, Д.Бямбаа Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн станцын дарга, жолооч, Д.Баатар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмнэлгийн дарга, З.Мягмархүү Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, авто ашиглалтын инженер, Б.Батсайхан Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн офицер, Г.Гансүх Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бүлгийн дарга, Л.Хүчитбаатар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тасгийн захирагч, С.Сүхбат Зэвсэгт хүчний 027 дугаар анги, гэмтэл бичил мэс заслын тасгийн эмч, Л.Мөнх-Эрдэнэ Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салаан захирагчийн орлогч, Б.Бямбаа Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн ар талын дарга, Д.Цогтбаатар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салаан захирагчийн орлогч, Б.Түвшинжаргал Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн засварын салааны захирагчийн орлогч, Ж.Бадраа Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бүлгийн дарга, Б.Эрдэнэчулуун Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн химийн тасгийн захирагч, С.Норовванжил Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн жолооч буудагч, Б.Ганбаатар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн өндрөөс буух бэлтгэлийн сургагч, Р.Энхтайван Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн сургалтын процесс хангах бүлгийн сургагч багш, Ц.Энхболд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн механик жолооч, Д.Шижирболд Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ротын жагсаалын дарга, Б.Батмөнх Зэвсэгт хүчний мөн ангийн СПХР-ын ЯЦБМ-ын механик жолооч, Л.Батцэнгэл Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салаан захирагчийн орлогч, Б.Гантулга Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ротын ахлагч,
AD
Энхийн төлөө медалиар:
Э.Эрдэнэ Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн лабораторийн эмч, Ж.Ирэхбаяр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн буудагч, А.Оюунболд Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн ТХЗКБ-ийн ээлжийн техникч, Д.Манлайбаатар Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн хөгжимчин, Д.Шинэбаяр Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн механик жолооч, Г.Сэргэлэнбаатар Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн танкийн оператор нарын зэрэг мотобуудлагын батальоны хоёрдугаар ээлжийн нийт бие бүрэлдэхүүнийг Энхийн төлөө медалиар тус тус шагналаа.
ASF
Еслолын ажиллагааны дараа Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энхийг сахиулагч дайчид нэг бүртэй гар барин мэндчилж, эцгийн ёсоор хацар дээр нь үнссэн. Дайчдын цувааны хамгийн төгсгөлд түүний хүү Э.Эрдэнэ зогсож аавдаа хоёр хацраа ээлжлэн үнсүүлж, багахан хугацаанд санасан сэтгэлээ дэвтээсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Э.Эрдэнэ НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд Монголыг төлөөлсөн 850 цэрэг эрсийн хамт Мотобуудлагын батальонд есөн сарын хугацаанд алба хаагаад өнөөдөр ийнхүү ирж байгаа юм. Ерөнхийлөгчийн дунд хүүг Судан руу энхийг сахиулахаар явсаныг олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр тодорхой мэдэгдэхгүйг хичээсэн бөгөөд аюулгүй байдал талаасаа ингэх нь зүйтэй гэж үзсэн аж. Тэгвэл эмч мэргэжилтэй Э.Эрдэнэ эх орныхоо нэрийн өмнөөс энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай биелүүлэн эх орондоо ирсэн бөгөөд “Энхийн төлөө” медалийг мөн Ерөнхийлөгч аавынхаа гараас хүртлээ.
FA
Ёслолын ажиллагааны дараа энхийг сахиулагчид ар гэрийнхэнтэйгээ уулзснааар угтан авах ажиллагаа өндөрлөлөө.
FS
П.Наран