Аав ирлээ
Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа энхийг сахиулагчдийг угтан авах ёслол Чингис хаан нисэх буудалд болж, Монгол улсын ерөнхийлөгч оролцсон. Учир нь ерөнхийлөгчийн хоёр дахь хүү Э.Эрдэнэ цэргийн эмчийн үүрэг хүлээн энхийг дэмжих ажиллагаанд оролцон үүргээ амжилттай биелүүлээд ирсэн тул бүх цэргийн ерөнхий командлагчийн хувиар болон хүүгээ гэсэн эцгийн сэтгэлээр энэхүү арга хэмжээнд оролцов. Тэгвэл ёслолын арга хэмжээ дуусч энхийг сахиулагчид ар гэртэйгээ уулзах үеэр хүүгээ санасан сэтгэлээр хоёр талаас нь ээлжлэн үнсэх аав ээж, хайртай залуудаа яаран очиж тэврүүлэх бүсгүй, ханиа хүлээсэн гэргий, аавыгаа санасан хүүхдүүд гээд л сэтгэл уярч, зүрх догдлуулам мөчийн гэрч болов.
өы
Тэдний дундаас анхаарал татсан өхөөрдөм нэгэн уулзалтыг сонирхуулж байна. Аавтайгаа усны дусал шиг адилхан жаахан хүү ааваасаа бишүүрхэн арагшаа цахалж зогсоно. Тэгсэн атлаа уйлахгүй гайхан харж ээжийнхээ “Аавдаа үнсүүлээрэй” гэхээр толгой сэгсрэн арагш ухрах гэнэ. Эгч нь “Миний дүү аав ирсэн. Аавдаа үнсүүлээрэй” гэж аргадна. Хүүгээ санасан аав нь “Алив аав нь үнсье” гэвэл ойртохгүй бас холдохгүй харсаар л. Ээж нь хүүг тэвэрч "За миний хүү аав нь ирсэн. Аавыгаа үнсээрэй” гэвэл хүү хэсэг цааргалаад аавыгаа үнслээ. Аав нь хүүгээ өхөөрдөн үнсэхэд хүү үнсүүлэхдээ дургүйцээгүй атлаа хацраа арчин бишүүрхэж ээж, аавынхаа инээдийг хүргэж байсан юм. Хүү удахгүй ааваасаа бишүүрхэхээ больж аавынхаа хүзүүнд зүүгдсэн эрх нэгэн болох биз ээ. Тиймээ, аав ирлээ.
бй
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ