Улаанбаатарт 2-4 хэм хүйтэн байна

img

Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр нутгийн баруун хагаст үүлшиж, баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 12-17 градус, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говь, тал хээрийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 2-4 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ