“Entrepreneur-2013” шалгаруулна
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Entrepreneur-2013” ёслолын ажиллагааг МҮХАҮТ-аас 17 дахь жилдээ зохион байгуулахаар болсон байна. Энэхүү ёслолын ажиллагаа нь бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн, дэмжин урамшуулах, олны хүртээл болгохыг зорьдог бөгөөд тухайн оны Онцлох 10 аж ахуйн нэгж, Онцлох бизнес эрхлэгчдийг Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулдаг. Бүтэн жилийнхээ амжилт ололт, хөдөлмөрийн үр дүнгээ үнэлүүлж тодруулах энэхүү шалгаруулалтад нийт бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүд оролцох боломжтой ажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ