Тусгай 116 дугаар сургуулийн хүүхдүүд маргааш пад-тай болно
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах таатай орчныг нэмэгдүүлэх зорилгоор 100 ширхэг пад-ыг “Цэцээ гүн” Ротаракт клубээс бэлэглэхээр болжээ. Уг 100 падыг Олон улсын Ротари хөдөлгөөн, Ротари 2780 дүүргийн “Odawara Jouhoku” Rotary клуб хандивласан аж. Олон улсын Ротари хөдөлгөөн, Ротари 3450 /Хонг Конг, Макао, Монгол, БНХАУ-ын Гуангдонг муж/ дүүрэгт харьяалагдах “Цэцээ Гүн” Ротаракт клуб нь 2013 оны дөрөвдүгээр сард “МУИС” Ротаракт клубээс нийгэмдээ суурилсан клуб болон салбарлан гарсан бөгөөд одоогоор үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа юм. Энэ жилээс “Цэцээ Гүн” Ротаракт клубын нэрэмжит “Тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлэн, “Хүн бүр сурах хэрэгтэй” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа аж.
йы
Уг төслийн эхний шатанд сурах чин хүсэлтэй, сургуульдаа тэнцээд амжилттай суралцахаар зорьж байгаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хүүхэд асран хамгаалах тусгай төвийн сурагч Б.Анхбаярт сургалтын төлбөр болгож 1.1 сая төгрөг хандивласан байна. Бүтэн өнчин Б.Анхбаяр нь спортод дур сонирхолтой, тодорхой амжилт гаргаж байсан ч Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн Багш, дасгалжуулагчийн ангид элсэн орсон ч төлбөрөө төлж чадахгүй байсан аж. Харин энэ удаад “Цэцээ гүн” Ротаракт клубынхан Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай 116 дугаар сургуульд харааны бэрхшээлтэй хүүхдийн бичиж сурахад туслах зориулалтын 100 пад-ыг "Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр" буюу маргааш бэлэглэх юм байна. Тус сургуульд Монгол орны өнцөг булан бүрээс харааны бэрхшээлээ үл харгалзан эрдэм ном сурахаар ирсэн 89 хүүхэд сурч байгаа бөгөөд өнгөрсөн жил 11 жилийн боловсролыг дөрвөн хүүхэд эзэмшиж, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гардан авч байжээ.
аө
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ