Леди Гагатай адилхан робот бүтээв
Япончууд Леди Гагатай тун адилхан “GAGADOLL” нэртэй, бодит хэмжээтэй робот зохион бүтээжээ. Тус робот нь дэлхий дээрх анхны дуулдаг электрон биет гэнэ. Товчхондоо бол “GAGADOLL” дуучин Леди Гагагийн “Artpop” цомгийн бүх дууг дуулж чадахаар бүтээгджээ.
1
Энэхүү робот хүүхэлдэйг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр “GAGADOLL”-ийг “Япончууд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан бүтээсэн” гэдгийг онцолжээ. Хатагтай Гага өнгөрсөн лхагва гарагт Токиод очиж “Music Station” телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөр шиг нь усны дусал мэт адилхан роботтой танилцсан байна. Хатагтай Гага робот ихэртэйгээ хамтран “Bad romance” дууг хамтран дуулжээ. Леди Гага дуулсныхаа дараа “Энэ бол гайхамшиг, үгээр хэлэхийн аргагүй гоёмсог бүтээл” гэж хэлсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ