Фүкүшимагийн дэргэдэх сургууль хаалгаа барив

img

Японы Фүкүшима мужийн хувийн ахлах сургуулийн сурагчид цөөрсний улмаас ирэх жилийн гуравдугаар сард албан ёсоор хаахаар болжээ. Энэ нь 2011 онд болсон цөмийн ослын уршигаас үүдэлтэй юм. Минамисома хотын “Шёоэй ахлах сургууль нь осол гарснаас хойш хаагдаж байгаа тус мужийн анхны сургууль боллоо гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.

1

Энэхүү сургууль нь Фүкүшимагийн цөмийн эрчим хүчний нэгдүгээр станцаас 30 км зайтай оршдог тул нүүлгэн шилжүүлэлт хийх шаардлагатай бүст багтсан аж. Ослын дараа сургуулийн 100 сурагчийг өөр сургуулиудад шилжүүлсэн байна. Токиогийн цахилгаан эрчим хүчний компаниас нөхөн төлбөр нэхэмжлэхээ сургуулийн захиргаа албан ёсоор мэдэгджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ