“Алба хаагаагүй” эрчүүд

img

“Цэрэгт явж эр хүн болдог” гэж манайхан ярьдаг даа. Одоо ч цэрэгт явах байтугай амьдралаа аваад явах ухаанаа эрчүүдийн зарим нь архинд худалдаад  дууслаа. Монголын нийт хүн амын 49 хувийг эрчүүд бүрдүүлдэг. Монгол эр хүн бүр хаан заяатай. Тэд Төрийн тэргүүн, группын Ерөнхийлөгч, компанийн захирал биш юм аа гэхэд “бор гэртээ богд, хар гэртээ хаан” өргөмжлөлтэй. Аавын бийд хэн ч ээжийгээ “хатан хаан”-аар өргөмжлөдөггүй. Ээж нь сургуулийн захирал, эмнэлгийн дарга, дэлгүүрийн эзэн байсан ч аав бол өрх гэрийн тэргүүн, ноён нуруу. Энэ бол өвөг дээдсээс өнөөг хүртэл өвлөгдөж ирсэн, ямар нийгмийн үед гээж, арчигдаж, орхигдоогүй уламжлал, ёс заншил. Тиймээс ч Төрийн тэргүүнийг сонгох зураан удаагийн сонгуулийн ердөө ганцханд нь эмэгтэй нэр дэвшигч өрсөлдсөн түүхтэй.

1

Хөдөлмөрийн насны Монгол эрчүүд төр засгийн удирдах дээд албан тушаалд, шийдвэр гаргах түвшинд,  эрх мэдлийг хэрэгжүүлэх, улсын нөөцийг хуваарилахад, үндэсний хөгжлийн бодлогыг тогтооход бизнесийн салбарт, бүтээн байгуулалт, дэд бүтэц, барилга, зам, тээвэр, уул уурхай геологийн салбарт болон эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын энхийг сахиулах эрчүүд л манлайлж байгааг харахад, сонсоход бахармаар сайхан. Өчигдөрхөн гэхэд НҮБ-ын “UNMISS” ажиллагаанд оролцон, өмнөд Судан улсад энхийг сахиулж явсан Монгол цэргүүд эх орондоо ирлээ. Манайхан Монгол эрчүүдийн дайчин, сүр хүчтэй, бүтээлч чанараараа бусад улсын энхийг сахиулагчдаас ялгарч, тэднийг үлгэрлэж явсныг тухайн нутаг орны удирдлагууд төдийгүй НҮБ үнэлсэн байна лээ.  Тиймээс ч УИХ-ын дарга З.Энхболд “Одоогоос 10 гаруй жилийн өмнө дайны гал ид дүрэлзэж байсан Ирак улсад 150 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийг анх удаа илгээн, ажиллагаанаас ажиллагаанд явж, бусдаас суралцдаг байсан бол одоо бусдад заах хэмжээнд хүрч, мотобуудлагын батальон хүртэлх хүч хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэх болсон нь амжилт юм” хэмээн энхийг сахиулагчдад төр, засгийн одон медаль гардуулах ёслол дээр хэлсэн үгэндээ онцолсон. Монгол цэргүүд, дайчин эрчүүдийн сүр хүч, цог золбоог харахаар үнэхээр бахархмаар.

1

Ийнхүү тэднээр бахархахын зэрэгцээ бас харуусмаар, хамгаалмаар, нийгэмшүүлмээр хэсэг ч байна. Монголын эрчүүдийн холбооноос дөрвөн аймаг, дөрвөн дүүрэгт явуулсан судалгаагаар нийт оролцогчдын 77.6 хувь нь “Өнөөгийн нийгэмд эрчүүдийн нийгмийн нэр хүнд, үнэлэмж зарим талаар буурч байна” гэсэн үнэлгээ өгчээ. Энэ судалгааны дүнг мөн л нийгмийн олонх толгой дохин зөвшөөрсөн байна. Эрчүүдийн нийгмийн нэр хүнд, үнэлэмж буурч байгааг  олон нийт цаг үетэй нь өөрөөр хэлбэл, архидалттай холбодог. Нөгөөтэйгүүр ажилгүйдэл, сэтгэл гутрал, боловсрол гээд араасаа олон шалтаг, шалтгаан дагуулах биз. Тэгвэл ажилгүй нь ч, ажилтай нь ч “архинд унаад” байгаа юм даа.   Эрчүүдийн нэр хүнд хаана унасан бэ? Өглөө ажилдаа яаран гарахтай зэрэгцэн  орон сууц, гудамжны өнцөг булан, орцны хавиар эргэлдэн “шараа тайлах”-аар  бие биесээ харан архины эрэлд гарах хэсэг бүлэг эрчүүдийн дүр зураг эсвээс өглөө ажилдаа цагаан цамц, зангиа, хар пиджак, гялалзтал тослуулсан хар гутлаа өмсөн “мужик” болон гарах хөршийн залуу шөнө дөлөөр шал согтуу, дуу нь чангаран ирж гэр бүлээ үймүүлэх хөлийн чимээнд нүд, чих дасч, нийгэмд хэвийн үзэгдэл болжээ. Мэдээж тэдний гэр бүл, аав ээж, хань ижил нь “архинаасаа гар, уухаа боль” гэж наснаасаа олон хэлж байгаа байлгүй.

1

Савнаасаа бусдыг дийлдэг сархад гэгч идээ манайд чөлөөтэй худалдаалагддаг. Монгол Улсын хүн ам дахь согтууруулах ундааны хэрэглээ, хэв маяг, хор хөнөөлийн тархалтын судалгаагаар 15-65 насны эрэгтэйчүүдийн 4.3 хувь, эмэгтэйчүүдийн 1.8 хувь нь согтууруулах ундааг ДЭМБ-ын ангиллын дагуу аюултай хэмжээнд, эрэгтэйчүүдийн 10.0 хувь, эмэгтэйчүүдийн 2.8 хувь нь хортой үр дагавар өгөхүйц хэмжээнд хэрэглэж байгааг тогтоожээ. Тэрчилэн архидалт нь жендэрийн тэгш байдал алдагдуулах “далд нууц” шалтгаанд хамаардаг гэсэн шүү.  Хуулиар архи, согтууруулах ундааг худалдаалахыг зогсоохоор  зарим гишүүд хуулийн төсөл өргөн барьдаг ч ангийнхаа архины бизнесмэн нөхрийн лоббид автаад хүч, хүрдэггүй талтай.

1

Ер нь гишүүдийг улстөрч, бизнесмэн, эдийн засагч  гишүүд гэж ангилдаг. Лоббид автаад зарим хуулийг батлуулж чаддагүй юм чинь эрхэлдэг бизнесээр нь нэрлэчихвэл яасан юм. Архи, согтууруулах ундаа худалдаалдаг нэг нөхрийг бизнесмэн гэж цэвэрхэн нэрлээд яана. Салбар салбараар нь тодруулаад, тариаланчин улстөрч, хуульч улстөрч, санхүүч улстөрч, тамхичин улстөрч, архичин улстөрч гээд тодорхой нэрийдчихвэл ямар вэ? Архидалттай хийх тэмцлээ эндээс эхэлчихье. Яагаад гэвэл цаана чинь эрчүүдийн нийгмийн нэр хүнд унаад хэцүүдлээ. Нийгэмд  нэр хүнд нь унаж, гэртээ “өрхийн тэргүүн” гэсэн бэлгэдлээс цаашгүй боллоо. Монгол эр хүн мэргэн шийдвэртэй, атаа жөтөөгүй, амгалан, сэтгэл шулуун зоримог, алсын хараа, уужим ухаантай, үр хүүхэд, ханьдаа халамжтай гэх мэт хэв шинжийг эрхэмлэсэн байх ёстой юм билээ. Гэтэл энэ бүх үнэт зүйлээ архиар сольчихоод цэргийн алба байтугай амьдралын алба хаах  ухаанаа уучихсан эрчүүдийн нийгэмд нэр хүнд унахаас яах билээ. Эр нөхрөө архинаас холдуулах гэж гэргий хүн ухаан заравч хүч дутах үе бий. Тиймээс “Эр хүн эр хүндээ хайртай” гэдэг, архинд орсон нэгнийгээ шоолж инээлгүй, шороотой нь орхилгүйгээр амьдралын албанд хамтдаа зүтгээрэй, эрчүүд ээ.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
архи худалдах өдрийг багасгах хэрэгтэй
2013-12-26
6666:
arxinii vne ussun ch buursan ch uuxaa xvrwel uuj l taarax bx daa.mongol erchvvd arxi gedeg nowshoos setgelee tataad awchix tenxelgvi bochixson ym bailgvi dee.exner xvvxdee xayx,etseg exee zowoox,naiz nuxduu uruu tatax tenxee baidag baij arxiiig xaychix tenxee daanch alga ymdaa.aliwaa ulsiig svirvvlex alxam bol erchvvdiig ni arxind,emsiig ni sadar samuund tatan oruulax zam gej baigaa.ene bvgdees zuwxun xvn l uuriiguu tataj awch chadna vgvi bol ter chigeeree l svirne gesen vg dee
2013-12-02
зочин:
za yuhev dee. ulam jivehiin nemer biz dee. buddagiin neg surgaali bdg bh aa.zolvontoi bish zovlong vvsgej baigaa shaltgaantai ni temts gej. arhiig horiod ulam jivsen oron och tochnooroo l baina. balag ni hezee ch arilahgui. ugaasaa yaduural, ajilguidel, hvnii uhamsar, hvmvvjil geed olon l shaltgaantai. ane bugdiig ni arilgahguigeer ter ogloo sharaa taildag humuus, ar gertee agsam tavidag zaluuchuud tsoorohgui. olon ch jil yarij bn daa. gargasan vr dvn baihgui. ene heden uildveriig ni haachihval nogoo shag ene ter ni diildehee bolino. joohon bodlogotoi yum bichmeer yum.
2013-12-02
төгс шийдэл:
хөөе, архины үнийг нэмбэл бусад хүнсний барааны үнийг дагаад л нэмчих аргаа дор нь сэтгэнэ тиймд үнийг оролдсоноор шийдчих асуудал биш. ядуурал, соёл, боловсрол хангалтгүй байдлыг л арилгавал амьдралын төлөө ажиллаж эхлэхээр хүн архинаас өөрөө холдоно.
2013-12-02
зочин:
"хожим бидний үр хүүхэд өөхөөр ороосон ч * тоож шиншлэхгүй, өвсөөр боосон ч үхэр тоож долоохгүй амьтас болуужин" хэмээн нэгэн удаа өгөөдэй хаан айлдаж байсан гэдэг.
2013-12-02
arhi:
minii neg tanil mongol helnii durmeer arhi uudag ni arhichin gej nerleh ni buruu harin arhi hiieg gariig l arhichin gemeer baigaa yum gej bilee ... malchin ,barilgachin, ji*e ni. : arhichin bathuu geh met....
2013-12-02
зочин:
архи үнэтэй болговол уудаг эрчүүд улам нэмэгдэнэ.одоо ч гурван хүн архи уулаа гэхэд нэг хүн нь аргагүй эрхэнд уудаг . энэ шиг хүн нэмэгдэнэ үнийг улам багасгах хэрэгтэй . харин спорт заалыг нэмэгдүүлэх хэрэгтэй
2013-12-02
tsetseg:
arhichingiin hvvhdiig olnoorni gargadag teneg emegteichvvd bolimoor yum hvvhdvvdiin ireedvi urubdmuur yum yamar hvnii hvvhed gargahaa bodmor yum dendvv yhaangvi abgai nar bolimoor yum
2013-12-01
tsetseg:
arhinii vildberiin tatbariig deed zergeer nemeh heregtei vvrgee meddeggvi ger bvl vr hvvhedde nemer boldoggvi erchvvdiig shuud albadan hudulmur erhlvvlj orlogiigni ger bvldni ugdug bolgoh heregtei bvr huulichilbal yasan yum
2013-12-01
odoonii tsereg:
tsereg yamar heregtei um. haah n haana l biz dee
2013-12-01
kaka:
arhinaas bolj mongol erchuud denduu sul doroi boljee
2013-12-01
зочин:
архиа үнэтэй болгох юм бол эмэгтэйчүүд л илүү зовно.
2013-12-01
sweden:
tiime ene eh tom sedev shvv gol ni ene asuudaliig l bid zubuur shiidhiin bol minii mongoliin huh ers chin uuliig ergvvlj usiiig uurchluh uuhaan zorig ni hosolson hanhar uulas shvv de ! tiime erchvvde yg odoonos am* bolchi tegeel boloo ayndaa chi uudluud dewjeed irene chi ta chadnaa !!!!
2013-12-01
zochin:
tolgoid ni medeelliin heregsleer jigshuuleh arga hemjeeg baina yavuulah heregtei. arhiig unetei bolgovol shagiin arhi geech ni estoi delgereh bailgui. ideenii deej ch gesen hor
2013-12-01
zochin:
ene arhidalt ch arai dendej bgaa. boldog bol heden arhinii uildweruudiig n delbelchih ymsan
2013-12-01
balai yum.:
arkhia unetei bolgoochee. arkhi hyamd baiaval avch uugaad l bna shuu dee. manaih shig arkhchid ni haa saigu holhildoj bg oron haana ch baihgui bh.
2013-12-01