3700 жилийн настай дарсны зоорь олжээ
АНУ, Израилийн эрдэмтэд 3700 жилийн тэртээх дарсны зоорь илрүүлээ гэж “ВВС” агентлаг мэдээллэв. Эрдэмтэд Тел Кабри хэмээх Израилын эртний хотын ойролцоо 40 метрийн гүнээс 4.5 метр өргөн, 7.6 метрийн урттай зоорь олсон байна. Энд тус бүр 60 литрийн багтаамжтай дарсны 40 ваар байжээ.
1
Зооринд байсан ваарнууд хүчтэй газар хөдлөлтөд өртсөнөөс хагарч хэмхэрсэн гэж эрдэмтэд үзжээ. Ваарны хэлтэрхийгээс органик хүчлийн дээж авч, молекулын үлдэгдэл дэх дарсны чулуужсан хүчлийг судлахад 2000 жилийн өмнөх Египетийн эмчилгээний дарсны аргаар хандалсан байжээ. Найрлагад зөгийн бал, гаа, давирхай, арцны жимс, шанцай байсан аж. Брандес их сургуулийн профессор Эндрю Ко “Дарсны жорын хэмжээг хатуу чанд тааруулдаг байжээ. Ваар бүрийн дарсны найрлага дахь орцын хувь ижил байна. Хэрвээ ваарнууд өдгөө бүтэн байсан бол 3000 гаруй шил дарс байх байлаа” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ