Бейонсигийн дүү “Puma” брэндийг удирдана
Спортын барааны “Puma” брэндийн загвар хариуцсан ерөнхий захирлаар 25 настай Соланж Ноулз томилогджээ. Тэрбээр дуучин Бейонсегийн дүү юм. Соланж Ноулз “Би энэ брэндэд ажиллах болсондоо баяртай байна. “Puma”-ийн шинэ төслийг хариуцаж, дизайн хийнэ гэдэг аз завшаан” гэж бичсэн байна.
1
Соланж Ноулз өмнө нь “Puma” брэндийн зар сурталчилгааг хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байсан юм. Ийнхүү гурван жилийн дотор тус брэндийн удирдлагын зөвлөлд багтжээ. Түүнчлэн Ноулз “Puma” брэндийн хувцас өмсдөгөөс гадна өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан “Girls of Blaze Disc” зар сурталчилгаанд Бейонситэй хамтран тус брэндийн нүүр царай болж байжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ