Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 10-15 хэм, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 хэм хүйтэн, говийн нутгийн баруун хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 3-5 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ