Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

“Хангарьд” ордонд

14:00–17:00 цагт “Барилгын зөвшөөрөл-2014” хэлэлцүүлэг өрнөнө.

:

Цагдаагийн Ерөнхий газарт

09.30 цагт 2013 оны 12 дугаар сарын 02-09-ний хооронд Их Британи, Умард Ирландын Вант улсын Үндэсний цагдаагийн газраас сургагч багш ирж цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа, иргэний хяналт, мэдээлэл судалгаа, бүтэц, тогтолцоо, хүний нөөцийн менежментийн чиглэлээр сургалт явуулна. Нээлтийн ажиллагаанд ЦЕГ-ын удирдлагууд, гадаадын зочид төлөөлөгчид оролцох юм.

:

 “Буянт-Ухаа” спорт цогцолборт

13.00 цагт  Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 91 жилийн ой, Монголын уурхайчдын өдрийг тохиолдуулан энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, уурхайчдын дунд “Шилжин явах цом-2013” спортын олон төрөлт уламжлалт тэмцээний нээлт болно.

:

Бөхийн өргөөнд

19.00 цагт МУГЖ Ш.Дэлгэржаргалын охин Б.Болормаагийн эмчилгээний зардалд зориулсан нийтийн дуучдын хандивын тоглолт

:

MN мэдээллийн төвд

11.00 цагт Татварын байгууллагын хууль бус томилгоо, Үндсэн хуулийн Цэц болон шүүхийн хууль бус үйл ажиллагааны талаар иргэн Н.Энхээ хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагт Дархан-Уул аймгийн АН-ыг шинэчлэх хөдөлгөөнөөс АН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн даргад өгсөн шаардлагынхаа хариуг нэхэх, улс төрийн суулт зарлах тухайгаа мэдээлнэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ