Говь-Алтайн дахин сонгууль ирэх онд болно
Өнгөрөгч 11-р сарын 23-нд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх Говь-Алтай аймагт 2012 онд болсон орон нутгийн сонгуультай холбоотой асуудлыг шүүж, маргааныг тасалсан байна.
Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэрийг тодруулбал, Говь-Алтай аймгийн сонгуулийн бүх тойрогт хувь тэнцүүлсэн хэлбэрээр Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сум болон аймгийн төвийн Баяншанд баг гэсэн таван тойрогт нэр дэвшигчээр, 12 суудлын төлөө хувь тэнцүүлсэн хэлбэрээр, нийтдээ 17 төлөөлөгчийг сонгох сонгуулийг дахин явуулахаар шийдвэрлэсэн байна.
Дахин сонгууль явуулахын тулд тус аймгийн Сонгуулийн хороог сэргээн байгуулж, 2014 оны нэгдүгээр сарын 19-нд дахин сонгуулийн санал хураахаар товложээ.
Одоогоор тус аймгийг 2008-2012 оны ИТХын дарга, тэргүүлэгч, төлөөлөгч нар удирдаж байна.
Б. Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ