ШШГЕГ-ын ажилтан бусдын гарт амиа алджээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ваанчигийн Сүхбат нь албан үүргээ гүйцэтгэж яваад өчигдөр бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан байна.
5 Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 530 тоот иргэний шийдвэр, 320 дугаартай гүйцэтгэх хуудсаар Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 5 дугаар багийн иргэн Батдорж овогтой Эрдэнэсүхээс хүүхдийн тэтгэлэг болон 88 толгой малыг Дорж овогтой Отгонзаяад олгохоор шийдвэрлэсэн аж. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.Аваасүрэн шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбатын хамтаар энэ сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт хотоос 80 километрийн зайд байрлах Мөнххаан сумын нутаг Тэрэм гэх газарт оршин суугч төлбөр төлөгч Б.Эрдэнэсүхийн гэр рүү нь очиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.
6 Энэ үед Б.Эрдэнэсүх нь шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбатыг буудаж амь насыг нь хохироогоод тухайн үед хамт явсан төлбөр авагч талын таван хүн дээр очин иргэн Батсайханыг газар дээр нь буудан амь насыг нь хохироож, иргэн Батсүхийн мөрөн тус газарт нь буудан шархдуулаад морь унан хэргийн газраас оргон зугатсан байна. Тиймээс Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын хамтарсан эрлийн баг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ