Хятадын тагнуулчийг баривчилжээ
Канадын цагдаа нар Хятадад мэдээллүүд дамжуулсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа. Кинг Кюнтен Хуан нэртэй Канадын цагаач иргэн стратегийн чухал байлдааны хөлөг онгоцны мэдээллийг зарсан байж болзошгүй гэж үзжээ. 53 настай Хуан хөлөг онгоцны загварын компанид ажиллаж байсан болохыг цагдаа нар мэдэгдсэн байна.
Сэжигтэн Канадын хамгийн том усан онгоцны компани болох “Irving Shipbuilding”-д туслах гэрээ байгуулж, “Lloyd”s Register”-т инженерээр ажиллаж байжээ. “Irving” компани 2011 онд цэргийн онгоц нийлүүлэх тендэрт ялсан юм. Хуаныг албан тушаалаа ашиглан гадаадын аж ахуйн нэгжтэй харилцсан гэж үзэж байгаа юм. Түүнд ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь хорих шийтгэл оноож болзошгүй гэж үзэж байна. Хуанд холбогдох шүүх хурал энэ лхагва гаригт болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ