Хүннү Эйр НҮБ-ын хар дансанд орсон гэж үнэн үү, худал уу?
Сүүлийн үед цахим сайтуудаар Нэгдсэн үндэсний байгууллага “Хүннү Эйр” ХХК-иар үйлчлүүлэхгүй байхыг санууллаа гэсэн мэдээлэл тараад байгаа. Учир нь НҮБ нь өөрсдийн ажилчдын эрүүл мэндэд санаа тавьдаг олон улсын байгууллагын нэг учраас улс орны агаарын тээврийн компаниудад хяналт тавьж, үнэлгээ өгдөг байна. Энэ шалгалтыг анх 1999 онд Монгол Улсын агаарын тээврийн салбарт хийхэд нэг ч авиа компани тэдний стандартыг хангахгүй байсан бол өдгөө энэ салбар тэр үеийг бодоход хамаагүй хөгжсөн байна. НҮБ-ын тавьдаг стандартуудад тухайн компанийн туршлага, олон жилийн оршин тогтносон байдал зэрэг нь нэг үзүүлэлт болдог байна.
5
Энэ утгаараа “Хүннү Эйр” ХХК манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа агаарын тээврийн хамгийн отгон компани гэж нэрлэгдсэнийг ирээдүй хойчоо хүлээн зөвшөөрч чаддаггүй егзөрүүд мушгин гуйвуулан хүчээр НҮБ-ийн хар дансанд оруулсан бололтой. Учир нь өнөө өглөө Монгол улсад суугаа НҮБ-ын суурин төлөөлөгч Сезин Синаноглу Монголын авиа компаниудаас “Хүннү Эйр” ХХК-ийн онгоцыг сонгон орон нутгийг зорьжээ. Тэгэхээр Хүннү Эйр НҮБ-ын хар дансанд орсон гэж үнэн үү, худал уу?
5
Эх сурвалж: Zone.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ