Ерөнхийлөгчийн бэр
Өнгөрөгч бямба гаригт Бүгд найрамдах Өмнөд Судан улсад 2013 оны гуравдугаар сарын 4-нөөс арваннэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийн хоёрдугаар ээлж буюу Мотобуудлагын батальоны 211 энхийг сахиулагч эх орондоо ирсэн юм. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй Батлан хамгаалах яамны удирдлагууд, энхийг сахиулагчдын ар гэр хүрэлцэн ирсэн байлаа. Ерөнхийлөгч хүндэтгэлийн индэрээс үг хэлж, Батлан хамгаалахын удирдлагууд зэрэгцэн зогсож байсан ба тэдэнтэй хамт энгийн хувцастай хоёр эмэгтэй байсан юм. Шар дээлтэй настай эмэгтэй нь энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл. Харин нөгөөдөх нь Ерөнхийлөгчийн хүүгийн найз охин нь байсан аж. Энхийг сахиулагчдыг угтах ёслолын үндсэн арга хэмжээ дуусаж, цэрэг эрс ар гэрийнхэнтэйгээ уулзах үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Э.Эрдэнэ найз охинтойгоо уулзсан үеийг сонирхуулж байна. Ерөнхийлөгч маань энэ үеэр хүүгээ санасан сэтгэл, ирээдүйн бэрээ хайрласан сэтгэлээ чөлөөтэй илэрхийлж “Миний хоёр хүү уулзаж амжсан уу” хэмээн эцэг хүний ёсоор халамж анхаарал тавьж байсан юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ