Эштон Качер: Салах өргөдөлд гарын үсэг зурахад Деми уйлж байсан
Кристофер Эштон Качер 1978 оны хоёрдугаар сарын 07-нд төрсөн. АНУ-ын жүжигчин, загвар өмсөгч, телевизийн шоуны продюссер. Телевизийн “That” 70’s show"-д оролцсоныхоо дараа тэрбээр Холливудад амжилтаараа толгой цохисон жүжигчдийн нэг болжээ. Мөн “МТV”-ийн шилдэг цуврал “Punk-d”-ийн продюсерээр ажилласан нь түүнд амжилтыг халаасалсан гэж болохоор. Жүжигчин залуугийн “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө зургаан жилийн турш амьдарсан эхнэр Деми Мураас салсан юм.
.

-Тиймээ, би Седар рапидийнх. Би тэнд 13 нас хүртлээ амьдарсан. Би Седар рапид хэмээх бяцхан хотод үйлдвэрийн ажилчны гэр бүлд төрсөн. Миний ихэр Майкл нь тархины саа өвчтэй байсан учир эмч нар биднийг хөдөө цэвэр агаартай нутагт амьдрахыг хүссэн юм. Ихэрт маань 13 настайд нь зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсний дараа манай гэр бүл Иова хэмээх зуу гаруйхан хүн амтай хөдөөгийн хотод нүүж ирсэн. Би аавдаа тусалж гурилын үйлдвэрт хог цэвэрлэгчийн ажил хийж байв. Миний ихрийн биеийн байдал гэр бүлийнхнийг нь стресст байнга оруулж, намайг 14 настай байхад эцэг, эх минь салсан. Үнэхээр аймшигтай. Ээж минь 15 настай байхад минь Нью-Йоркт ажил хийлгэхээр явуулсан. Тэр үед ихэр минь уйлж би инээж байсан. Өнөөдөр би хэн болсон нь ихрийн маань гавьяа гэж боддог. Толинд харж байгаа мэт дүрсээ түүнээс л хардаг.
.
-Та хоёр их адилхан уу. Ер нь хамтдаа авахуулсан зураг байна уу?
-Бид хоёр усны дусал шиг л адилхан. Та намайг харсан бол бид хоёрыг хоёуланг нь л харж байгаа гэж болохоор. Үгүй дээ, бид хоёрт ах дүүсийн ёсоор авахуулсан зураг бараг л байдаггүй юм байна. Уг нь дурсгал юм даа.
.
-Тэнд чи юу хийдэг байсан бэ. Холливуд руу ирэх гэдэг мөрөөдөл байсан биз. Гэтэл кино од болчихсон байдаг?
-Би Холливуудыг кинон дээр гардаг шиг усны хувцастай охид далайгаар зугаалж явдаг гэж төсөөлдөг байсан. Үнэхээр энэ мөрөөдөл байсан шүү. Охид намайг дажгүй биетэй юм гэж хэлэхэд сэтгэл санаа минь өөдрөг болж, өөрийгөө дажгүй залуу гэх бодол төрж эхэлсэн.
.

-Миний хамгийн том өөрчлөлт бол Иова дахь амьдрал, коллежоо орхин Нью-Йорк руу халаасандаа 100 ам.доллартой ирсэн минь. Ээж минь нэгэнт намайг сургуулиа орхисныг мэдсэн учир зогсолтгүй хөдөлмөрлөж байж, загварын дугуйланд явуулсан. Намайг тайзан дээр алхаж байхыг минь харсан найруулагч Николой кинонд тоглох санал тавьснаар миний хөөсөн амьдрал бий болсон доо. 2004 онд тоглосон “Эрвээхэй” кино янз бүрийн шүүмжлэлтэй тулгарсан ч удалгүй дажгүй амжилт авчирсан. Хэвлэлийнхэн намайг “тэнэг бяцхан хүү” шиг гэж гоочилдог байсан. Өнгөрсөн оны есдүгээр сарын 26-нд нээлтээ хийсэн “Хамгаалагч” кинонд Кевин Коснертэй хамтран тоглосноор миний хөөсөн амьдрал үүлэн амьдрал болон өөрчлөгдсөн.
.
-Нью Йорк чиний азын сугалаа байжээ?
-Тиймээ. Нью-Йорк явах эрх хожсон нь миний хувьд том аз байлаа. Одоо Сэнт-Луист байгаа Мэри Браун гэдэг эмэгтэй намайг дэлгүүрийн гаднаас олсон юм. Тэр загвар өмсөгч хайж явсан. Иоваг орхисноор би амьдралын өөр нэг хэв маягийг олж харсан гэхэд болно доо. Би хоол идэж сууж байхад гэнэт нэг бүсгүй, чи алдартай жүжигчин болно гэж хэлээд гэнэт алга болчихсон.
.
-Ид шидийн мэт үү?
-Тиймээ. Би яг юу болсныг ч сайн ойлгоогүй.
.
-Гэнэт нэг өдөр малгай өмссөн хүрэн нүдтэй залуу “That” “70s” show” шоу хөтлөх болсон?
-Энэ саналыг “ABC” телевизийнхэн анх тавьсан юм. Би ч хурдхан шиг алдартай болохыг тулд багаас нь эхлэхийг мэдэж байсан. Дараа нь зохиолтой нь танилцахад шоу инээдмийнх байсан. Яагаад ч юм бэ надад тохирохгүй юм шиг санагдсан.
.
-Эцэст нь чи шоуг орхисон. Энэ алсын бодолгүй буруу шийдвэр байсан юм биш үү?
-Миний хувьд энэ зөв шийдвэр байсан. Би бусдад алиалагч шиг харагдаж, алиа амьтан гэж дуудуулдаг болсон.
.
-Яагаад шоуг орхих болов?
-Тэндээс гараад би хэд хэдэн телевизийн жүжиг хийсэн. Шоу надад амь зуух аятайхан арга байсан болохоор л би тэнд байсан юм. Гэвч чухал зүйлд өөрийгөө чиглүүлэх хэрэгтэйг ухаарсан. Миний ажилладаг кино компани хошин элэглэл хийж, кино жүжгээс гадна өөр бизнес ч надад байлаа. Жаран хөлт хорхой нэг навчаар дамжиж өөр навч руу явдаг. Чиний нэг хүсэл чинь энэ навчин дээр ирэх байсан ч өөр нэг хүсэл чинь бусад бүх навчин дээр очих бол түүндээ итгэж хөдөлмөрлөдөг биз дээ.
.
-Салалтаар дуусан хувийн амьдралынхаа тухайд. Сайхан түүхийг эргэн санамаар байна. Демитэй танилцсан, гэрлэсэн гээд энэ бүгд чиний шилжих, ахих үйл явцын нэг хэсэг байсан уу?
-Миний үнсгэлжин залуугийн амьдралыг Деми өгснийг хэн ч үгүйсгэхгүй. Би Демигийн гэрт нэг уут хувцастай л ирсэн. Тэр ч энгийн байсанд минь дуртай байсан. Анх миний зохион байгуулсан баасан гаригийн шоун дээр тэр гэнэт л ороод ирсэн. Тэнд ер нь охид ирэх дуртай, бид тэднийг тэндээс л “агнадаг” байсан юм. Миний шоу тэдний хувьд баасан гаригийг сайхан өнгөрүүлэх боломж байсан. Манай багийнхан Деми хэмээн дуу алдаж байсан. Харин би гэдэг тэнэг нөхөр Деми гэж хэн билээ гэж тэрний хажууд маш чангаар хэлж байсан. Деми эргэж харснаа “Хөгжилтэй золиг вэ” гэж хэлээд цоглог том нүдээрээ намайг цоо ширтсэн. /Инээв/
.
-Гэхдээ чи түүнээс арай л залуу байсан?
-Үгүй. Би тийм ч залуу биш. Иовад хүмүүс 21 настай байхдаа гэрлэж хүүхэд төрүүлдэг. Гэтэл би 35-тай. Түүнтэй гэрлэх хүртлээ би өөрөөсөө өөр хэний ч төлөө санаа тавьдаггүй байлаа. Тэгээд ч би хэн нэгэнтэй хамт байхыг хүссэн тэр нь Деми Мур байсан.
:
-Би бодохдоо чамд зөндөө олон залуухан гялалзаж яваа, ганц бие магадгүй чамд зөндөө зүйлийг амлаж чадах бүсгүйчүүд байсан. Гэтэл яагаад тэр үед тийм сонголт хийсэн юм бэ?
-Тийм үү. Би мэдэхгүй л дээ. Тэд зөвхөн түр зуурын хүслээ хангахыг л боддог. Хүмүүс үүнээс л болж чамайг биш эд хөрөнгийг чинь сонирхдог. Тэгээд санасандаа хүрмэгц л чамаас арай дээр хэн нэгнийг олох болно доо. Би багаасаа ийм филисофоор хүн болсон.
..
-Хэвлэлийнхнээс хол байдаг гэсэн үг үү?
-Тиймээ аль болох энэ тухай ярихгүй байхыг хичээдэг. Миний гэр бүл миний хувийн харилцаа худалдахад зориулагдаагүй. Би урлагийн бүтээл кино телевизийн шоу гээд олон л зүйл хийдэг. Энэ ажлаа бол сурталчилна. Ажил хувийн амьдралаа би ялгаж ойлгодог. Гэр бүлийг худалддаггүй юм. Би ярилцлага өгөхдөө уран бүтээлийнхээ талаар ярихыг хүсдэг. Би ажил хийсэн учраас миний хувьд бол гэртээ хариад юу хийж байгааг минь телевиз хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад байхыг хүсэхгүй байна.
.
-Хүмүүс дэлгэцийн оддын хувийн амьдрал гээд бүх л зүйлийг нь сонирхдогийг чи ойлгохгүй байна гэж үү?
-Би ойлгодог. Би жаахан байхдаа зөвхөн Кирк Камероны тухай бодож өдрийг өнгөрөөдөг байсан. Яг л бүх дэлхийн хүмүүс бурханд хайртай шиг би түүнд хайртай байсан. Гэхдээ тэдний хийж байгаа зарим зүйлийг сонирхол гэхэд хэцүү. Сонирхол тийм муу зүйл биш. Мэдээллийн хэрэгслээр түгсэн таагүй мэдээ амьдралыг сэтгэлийн түгшүүртэй болгодог. Миний фэнүүдийн зарим нэг хэсэг миний сэтгэлийг түгшээж, миний хэрэгт оролцохыг хүсдэг. Хэзээ хүмүүсийн хувийн бичлэгийг хийж болох тухай хуулийг би мэднэ. Би чинь нууц камерийн шоу хийж байсан хүн шүү дээ. Гэхдээ энэ хуулийг шинэчлэх хэрэгтэй.
.
-Чамд жинхэнэ утгаараа алдар нэр хүндийг авчирсан нууц камерийн шоуг хийх санаа яаж төрөв?
-Би үүнийг сэдээд сайшаал сонсч байгаагүй. Бүгдийг амар амгалан байхад нь би гараад ирсэн бололтой.
:

-Тиймээ. Шинэ үг. Шоуныхаа нэрийг хайх явцдаа олсон. Өсвөр насныхан хэн нэгэнд сэтгэл нь татагдвал “Punk”d” /I punkd him/ гэж хэлдгийг бид мэдсэн.
.
-Чиний мөрөөдөл болох барилгын бизнесийн чинь талаар тэр бүр хүмүүс мэддэггүй. Энэ талаараа?
-Би “Кэтэлист билдинг”-д өөрийн продакшнийг байгуулахыг хүсч байна. Албан өрөөгөө дээд давхарт нь байрлуулмаар байна. Одоо надад телевизийн продакшн, кино компани, интернэт продакшн ч байна. Интернэтийн од, кино од бүгдийг нэгтгэж нэг том зүйл хийх цаг нь болсон. Интернэтийг сурталчилгаатай хослуулна. Энэ хосолмол нэвтрүүлгийг хүмүүс сонирхоно гэж бодож байна. Интернэт шоунд оролцохын тулд чи тойрч суугаад телевизээр өөрийгөө сурталчлах хэрэггүй болох юм.
:
-Тэгвэл чи инээдмийн дүрд тоглодог байснаа ноцтой хүнд дүрүүдэд тоглодог болсон нь өөрчлөлт байсан уу?
-Үгүй шүү. Аврах албаныхан гайхалтай хүмүүс. Би “Катрина” хар салхи болоход багагүй туршлагатай байсан. “Катрина”-гаас өмнө зураг авалт эхэлсэн байсан. Бусдын амьдралын төлөөх тэдний амьдрал хэтэрхий хүнлэг юм билээ. Чи ингэхэд юу бодоод над руу ингэж хараад байна.
.
-Чи ихрийнхээ бие муу байсан тэр үеэс сургуулийн жүжгийн од болсон уу?
-Би дунд сургуульд байхдаа анхны жүжгээ тавьсан. Ихэр маань өвчтэй байх тэр үед бүгдийн анхаарал зөвхөн түүн дээр л тусдаг байв. Харин би тайзан дээр жүжигт тоглоход бүх хүний нүд над дээр тусна шүү дээ. Дутагдаж байсан анхаарал халамжаа би ингэж нөхдөг байсан.
_
-Та хоёр саяхан салах өргөдөлд гарын үсэг зурж, албан ёсоор саллаа шүү дээ. Амьдрал хэр байна?
-Амьдралдаа эмэгтэй хүнд хийсэн хамгийн том алдаа тэр л байсан. Демиг уйлж байсныг санаж байна. Надад ч ямар хэцүү байсан гээч. Болдог бол гараас нь атгаад гүймээр л байсан. Даанч би бас л арчаагүй зан гаргаж, дахин нэг эмэгтэйг гэртээ хорьчихсон.
_
-Удахгүй аав болно гэсэн үнэн үү?
-Үнэн.
_
-Ээж нь Милой Кунис мөн үү. Та хоёр хэзээ гэрлэх юм?
-Тэр бол сахиусан тэнгэр. Тэр миний хажууд хамгийн хэцүү үед минь байсан. Салах өргөдөлдөө гарын үсэг зурсны дараа тэр надад жирэмсэн гэдгээ хэлсэн нь хязгааргүй баяр баясгаланг бэлэглсэн. Бид хоёр хүүхдээ төрсөний дараа гэрлэхээр болсон. Хоёр дахь гэрлэлт минь удаан унтаршгүй байх болно.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ