“Оюутолгой” дөрвөн тонн алт экспортлоно
“Оюутолгой” компани энэ онд 93.2 мянган тонн цэвэр зэс агуулсан зэсийн баяжмал үйлдвэрлэх юм. Түүнээс 57,2 мянган тонныг нь экспортлох тооцоо бий. Мөн 9.9 тонн алт олборлож, үүнээс 4.0 тонныг экспортлохоор тус тус төлөвлөсөн байна. Ингэснээр нийт экспортын жилийн өсөлтөд 10, бодит ДНБ-ийн жилийн өсөлтөд 5.7 нэгж хувийн нөлөө үзүүлэх судалгаа гарсан байгаа юм.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ