Майкл Жексоны охин эмчилгээ хийлгэж эхэлжээ

img

Попын хаан Майкл Жексоны охин 15 настай Пэрис Жэксон амиа хорлохыг завдсаны улмаас Юта мужийн асрамжийн газарт хүргэгджээ. Пэрис 2009 онд аавыгаа алдсаны улмаас сэтгэл санааны хүнд цочролд орсон юм. Түүнээс хойш хар тамхи, архинд их донтож, хэнтэй ч ярихаа больжээ. Энэ байдлаас болж Жексоны дүү дуучин Жаннет Жексон ахынхаа охиныг архи, хар тамхины эмчилгээнд олон удаа явуулсан ч үр дүнд хүрээгүй учир тус эмнэлэгт хэвтүүлэхээр шийджээ.

Пэрис охинд асуудал их байгаа тул тус асрамжийн газрын харъяа эмнэлэгт хамгийн багадаа гурван жил хэвтэж эмчлүүлэх гэнэ. Юта муж дахь “Diamond Ranch Academy” нэртэй асрамжийн газар нь хүнд асуудалд орж, сэтгэл гутралд автсан хүүхдүүдэд зориулагдсан тусгай сургууль, эмнэлгийн байгууллага аж. Эмч нар “Охины биеэс хорыг бүрэн гадагшлуулсан. Түүний сэтгэл санаа ч маш их өөдрөг болж, инээмсэглэж эхэлсэн” гэжээ. Ирэх оны эхээр Пэрис долоо хоног гэртээ зочлох бөгөөд буцаж ирээд асрамжийн газартаа гурван жилийн турш тасралтгүй эмчлүүлэх юм байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ