Амралтын өдөр цагдаагийн байгууллагад 4571 дуудлага, мэдээлэл иржээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 4571 дуудлага, мэдээлэл иржээ. Түүнээс гэмт хэргийн шинжтэй 135 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 108 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.
Нийслэлд хүний амь насыг санаатайгаар хохироосон хэрэг 1, бусдын биед гэмтэл учруулсан 4, хулгайлах 37, дээрэмдэх 4, танхайрах 21, зам тээврийн хэрэг 41, гэмтсэн хүн 47, осол 46 гарч 1 хүн нас баржээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ