Өмнөд Солонгосоос буудсан 80 сум хүний аминд хүрээгүй нь сансраас авсан зургаар батлагдлаа

img

Өнгөрсөн  сарын 23-ны өдөр болсон  Солонгосын хойгийн мөргөлдөөний үеэр Хойд Солонгосын талаас Ёнпен арал руу их буугаар 200 удаа  буудсаны хариуг  Өмнөд Солонгосын  тал  13 минутын  дараа өгч,   их буугаар  80  удаа  буудсан. Улмаар хоёр Солонгосын энэ мөргөлдөөний уршигаар өмнөдийн цэргийн хоёр албан хаагч, хоёр энгийн иргэн амиа алдсан, Хойд Солонгосын  1 цэрэг амиа алдаж,  2 цэрэг шархадсан  гэсэн мэдээлэл ил болсон.

Гэтэл АНУ-ын "DIGITAL GLOBAL” компаний  сансраас авсан зураг дээр бодит байдал өөр байгаа аж.  Уг зураг дээр,  Өмнөд Солонгосын талаас буудсан 80 сумны  15 ширхэг нь  л  байгаа оножээ.  Тодруулбал,  Гэмори арал дээр 15 сум л  туссан боловч бүгд тариан талбай дээр унасан байна.  Харин үлдсэн  65  сум  байгаа онолгүй,  далайд унасан байна.  Энэ нь  Хойд Солонгосын талын 1 цэрэг амиа алдаж 2 цэрэг шархадсан гэдэг мэдээлэл худлаа болохыг батлаж байгаа аж.

Уг асуудалтай холбогдуулан  Солонгосын их хурал  ээлжит хуралдаанаа хийсэн бөгөөд  Өмнөд Солонгосын цэргийн хүчний   дайн байлдааны бэлтгэл маш муу байгаа талаар хэлэлцэгдэж,  ихээхэн  маргаан дэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

SOGTUU BAISIIMUU HAASHAAIIN TER TSERGUUD N KK
2011-10-21