ТОП-20 индексийг ашиглахаа болино
Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гарах үүднээс одоогийн ТОП-20 индексийг халж, оронд нь FTSE болон MCSI зэрэг дэлхийд нэр хүндтэй индексийг нэвтрүүлэхээр болсон. “FTSE-MSE” индексийг ирэх оны хоёрдугаар улирлаас хэрэглэх юм. Харин үүний дараа MCSI индексийг оруулж ирэхээр болжээ. Ингэснээр ТОП-20 индексийн ашиглахаа болих юм. FTSE бол европчуудад илүүтэй танигдсан, том индекс. Энэ индексийг дэлхий дээр 3.5 их наяд долларын санхүүгийн хөрөнгө оруулалт дагадаг гэсэн судалгаа бий. Манайх FTSE-г оруулж ирвэл ойролцоогоор 1-1,5 тэрбум доллар дагалдаж ирэх судалгаа гарчээ.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ