Энэ он гарсаар манай улсад 366 095 жуулчин иржээ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн агентлаг Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас /UNWTO/ сар тутам жуулчлалын талаар статистик мэдээ гаргадаг байна. Энэ мэдээллээс харахад 2013 оны эхний наймдугаар сарын байдлаар олон улсын жуулчдын тоо өмнөх жилүүдийн мөн үеийнхээс хамгийн ихээр өссөн ба 747 саяд хүрсэн байна.
Энэ нь 2012 онтой харьцуулахад 38 сая буюу 5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин Ази-Номхон далайн бүс нутгаар жуулчдын тоо 10 саяаар буюу 6 хувиар өсчээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас авсан мэдээгээр 2013 оны эхний аравдугаар сарын байдлаар манай улсад 366 095 мянган жуулчин ирсэн бөгөөд энэ нь урьд жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 12.8 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ