Ажлаа хийж явсан 40 гаруй сэтгүүлч бэртэж гэмтээд байна
Украины нийслэлд болж байгаа эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр 40 гаруй сэтгүүлч янз бүрийн гэмтэл бэртэл аваад байгаа аж. Тэдний нэг хэсэг нь гаазанд хордсон бол нөгөө нь гэрэлт гранатад өртжээ. Мөн оператор, зурагчдын камер хэмхэрсэн байна.Эдгээрийн дунд "Новая газета", “France Press”, “Associated Press”, “Euronews”-ын оператор байгаа аж.
5
Украины сөрөг хүчин “Эсэргүүцэгчдийн үндэсний штаб” байгуулснаа зарлажээ. Тэдэндтэй Батькивщина, Свобода зэрэг нам, бүлэг нэгдсэнээ албан ёсоор мэдэгдсэн байна. Батькивщина намын тэргүүн экс ерөнхий сайд Юлия Тимошенко украинчуудад хандан нээлттэй захидал илгээж Януковичийг огцрохоос нааш Майданаас явахгүй байхыг уриалсан юм.
5
“Беркут” тусгайгийнхан өнгөрөгч бямба гарагаас ням гарагт шилжих шөнө Майдан талбайг бороохой, нулимс асгаруулагч хий хэрэглэн “цэвэрлэсэн” бөгөөд 35 хүн бэртэл гэмтэл авсны долоо нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус улсын Дотоод хэргийн яам жагсагчдыг шинэ жилийн сүлд мод засахад саад болсон гэж тайлбарласан аж. Энэхүү хэргийн Европын холбооны Гадаад хэргийн яамыг тэргүүлж байгаа Линас Линкявичюс болон Шведийн Гадаад хэргийн сайд Карл Бильдт эрс буруушааж байж боломгүй бүдүүлэг хэрэг хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн Киев дэх АНУ-ын Элчин сайдын яам хүний эрхийг сануулсан байна.
5
Жагсагчид ерөнхийлөгчийн засаг захиргааны байрын бүслэлтийг сэтлэх гэж бульдозер ашигласан тул тусгайгийнхан хэд хэдэн хүнийг баривчилсан аж. Тэднийг байцааж эхэлсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Киевт болж байгаа мөргөлдөөнд хүчний байгууллагын 100 гаруй хүн гэмтэл аваад байгаа аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ