Утаагүй түлш үйлдвэрлэх төсөл “гацжээ”

img

УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж өнөөдрийн хуралдааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

5

АН өнөөдрийн бүлгийн хуралдаанаар таван асуудлыг хэлэлцжээ. Уламжлал ёсоор УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын мэдээллийг сонссон байна. Дараа нь “Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийн талаар Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагааны мэдээлэл өгчээ. “Алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-иар УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Н.Ганхуяг танилцуулаа.  УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” хуулийн төслийг мөн танилцуулсан гэв.

5

УИХ-ын дарга ирэх долоо хоногт УИХ, ажлын хэсэг, байнгын хороонд хэлэлцэх асуудлыг танилцуулсан. Ерөнхий сайд үйл ажиллагааны урсгал мэдээллийг хийсэн.

“Агаарын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-д агаарын бохирдлыг бууруулах, агаарын  бохирдлоос хамгаалах ажлын чиг үүрэг бүхий байгууллагуудын ажлын  уялдааг сайжруулах, бүрэн эрхийн давхардлыг арилгах шаардлагын үүднээс энэ хуулинд өөрчлөлт орж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргээс Ерөнхий сайдад шилжиж байгаа тухай хэлэлцлээ.

5

Энэ хуулийн хүрээнд өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр яригдсан асуудлуудыг хэлэлцлээ. Утаагүй түлш үйлдвэрлэх, нүүрсийг коксжуулах талаар түлхүүр  гардуулах гэрээний үндсэн дээр II дугаар цахилгаан станц дээр түшиглэн баригдах  17 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл өнөөдөр амжилтгүй байгаа тэр орчны  асуудлыг хэлэлцсэн. Энэ асуудлын хувьд нэгд, барьцалдуулж, зуурмагжуулах  тасгийн  үйл ажиллагаа нь ажиллах боломжтой. Гэвч гол асуудал болсон нүүрсээ боловсруулах үйл ажиллагаа нь өнөөдөр ямар нэг үр дүнд хүрээгүй байна. Энэ ажилд гадны шинжлэх ухааны нэг байгууллага туслан гүйцэтгэгчээр оролцож, дэлхий дээр туршилт огт хийгдэж байгаагүй технологийг ашигласан нь энэхүү саатал болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг өнөөдөртөө бий болгоогүй гэдэг нөхцөл байдлаа илэрхийлсэн. Энэ бол Д.Зоригт сайдын үед хийгдсэн гэрээ  хэлэлцээрийн дагуу явж байгаа юм байна. Цаашид энэхүү гэрээ нь хэрэгжих боломжгүй гэдэг нь эцсийн шатандаа тогтоогдвол тодорхой хариуцлагын тухай асуудал яригдах, төсвийн мөнгийг  эргэн төлөх тухай яригдах, энэ нь өөр шугам зарчмаар яригдах асуудал болжээ гэдэгт санал нэгдсэн.

5

Түүнчлэн өнөөдрийн нэг гол асуудал нь агаарын бохирдлыг бууруулах, агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлсийг багасга буюу зуухыг шинэчлэх, газын болон цахилгааны хэрэглээг нэмэгдүүлэх  дээр санал нэгдсэн гэдэгт санал нэгдсэн. Эдгээр асуудлаас гадна хуучин дугуйг шатаадаг, тос тосон бүтээгдэхүүн шатаадаг, дугуйг автозасварын газарт болон  газар шорооны газарт ашиглан хөлдүү газрыг гэсгээх зорилгоор шатаадаг зэргийг таслан зогсоох нь зүйтэй гэж үзлээ.  Түүнээс гадна өмнөх УИХ-ын үед Батхүү гишүүний санаачлагаар хуучин дугуйг гаднаас оруулж ирэхгүй байх УИХ –ын тогтоол гаргаж, Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч байсан. Энэ асуудлыг дахин сэргээж ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

5

Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль” маань төсөл нь УИХ-аар хэлэлцэх эсэх тухай асуудлаа хэлэлцэж байгаа. Хэлэлцүүлэг үргэлжилж байгаа. Энэ хуулийн төсөлд санал нэгдээгүйгээс хойшлоод байгаа.  Гэхдээ нэгдэх чиглэлийн гарц бол байгаа гэж үзсэн. Энэ талын асуудалд Оюутолгойтой холбоотой асуудал яригддаг. Энэ асуудлыг нэг мөр шийдэх боломж нь алтны рояалтын 5 хувийн гэрээг хэвээр байлгая. Харин өсөн нэмэгдэх рояалтыг хэрэглэхгүй байя гэсэн байдлаар цаашид баримтлах юм бол энэ хуулийн төсөл хэрэгжих боломжтой. Ингэснээр Оюутолгойтой холбоотой асуудал нэг мөр шийдэгдэнэ. Энд  нэг нэмэлт тайлбар өгөхөд энэ хууль нь таван жилийн дотор хэрэгжинэ. Оюутолгойн гэрээ болон энэ гэрээг хэрэгжүүлэхдээ муутгахгүй байхаар өөрчлөх нь зүйтэй гэж ярилцлаа.

5

Х.Тэмүүжин сайд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” хуулийн нэгтгэсэн төслөө мөн танилцуулсан. Энэ чиглэлийн хүрээнд ерөнхийлөгч саяхан “Том төрөөс ухаалаг төр лүү” гэдэг бодлогын чиглэлэээ гаргахад дурьдсан хууль санаачлах бодлогын асуудал, боловсронгүй болгох талаар ярьсан гэв.

5

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bayrmaa:
agaariin huuli enee ter geh yum hurdan urshuuliin huulia batluul yasiin be olon aaviin hvvhed eniiig hvleej bn gonchigdorj tanaa handan guij bn ta vvniig hurdan shiidej uguuch
2013-12-05
мулгуу сэтгүүлч:
"дээр санал нэгдсэн гэдэгт санал нэгдсэн.", "хуучин дугуйг шатаадаг, тос тосон бүтээгдэхүүн шатаадаг, дугуйг автозасварын газарт болон газар шорооны газарт ашиглан хөлдүү газрыг гэсгээх зорилгоор шатаадаг" ёоёо яаж бичихээрээ ингэж бичдэг байнаа.
2013-12-03
хөөрхий :
ажил хийж чаддаг эх орноо гэсэн хүнээр төрийг бэхжүүлэх хэрэгтэй. үүнээс биш ах дүү танил талаа ажилтай болгох гэсэн ан-ын бодлого буруу болж иргэдийг бухимдуулж байна. төрп шуд рага зөв хүн ажиллах ёстой. даанч таны нутгийн бадрахаас эхлээд төрийн албыг баллаж байна. яана аа.
2013-12-02