Йинглак Чинават аюулгүй газар хоргоджээ

img

Таиландчууд засгийн газраа огцрохыг шаардсан жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Тэд засгийн газрын байрыг эзлэн авахыг завдсан тул тус улсын ерөнхий сайд хатагтай Йинглак Чинаватыг яаралтай хоргодох газар оруулсан тухай Bangkok Post мэдээлжээ. Жагсагчид руу нулимс асгаруулагч хий хэрэглэж тараасан аж.

Жагсагчид ням гарагийн өглөө “Thai PBS” сувгийг эзлэн хяналтдаа авсан байна. Сувгийн үйл ажиллагаа тасалдаагүй, нэвтрүүлгээс гадна мэдээ дамжуулж байгаа гэнэ.

Таиландын үймээн самуун  11 дүгээр сарын 25-нд эхэлсэн юм. Эсэргүүцлийн жагсаал тус улсын олон хот суурин газарт үргэлжилж байна.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ