Арваннэгдүгээр сарын шилдэг гэрэл зургууд

img

Өнгөрсөн арваннэгдүгээр сарыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нэг үгээр тайлбарлахдаа “Өдөөн хатгалын сар” гэжээ.

.

Фото: [Vasily Maximov/AFP/Getty Images]

Европын холбоотой байгуулах гэрээг хойшлуулсан асуудлаас болж Украины нийслэл Киев хотод 100 мянга гаруй иргэн оролцсон эсэргүүцлийн жагсаал үргэлжилсэн хэвээр л байна. Тус жагсаал 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон “Улбар шар хувьсгал”-аас хойшхи хамгийн том эсэргүүцлийн жагсаал боллоо.

:

Фото: [Maximov/AFP/Getty Images]

Швейцарийн Женев хотноо болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны төлөөлөгчид Ираны талтай хэлэлцээр хийсний дүнд тус улс цөмийн хөтөлбөрөө зургаан сарын турш зогсоов.

:

Фото: [Vasily AFP/Getty Images]

Английн Лондон хотын Кенсингтон ордонд өндөр зэрэглэлийн хандивын арга хэмжээ зохион байгуулагджээ. “Winter Whites Gala” нэртэй уг арга хэмжээнд Их Британийн хааны удмынхан, урлаг соёлын алдартнууд оролцжээ. Мөн энэ үеэр Кембрижийн гүн, ханхүү Харри, дуучин Тейлор Свифт, Бон Жови нартай “Livin on a Prayer” дууг хоршин дуулсан юм.

:

Фото: [Sergei Supinsky/AFP/Getty Images]

Палестинд өлсгөлөн газар авлаа. Энэхүү мэдэгдлийн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдээллэв.

.

Фото: [Vasily Maximov/AFP/Getty Images]

Их Британы эргийн хамгаалалтын дайчид тангараг өргөж байна.

:

Фото: [Sergei Supinsky/AFP/Getty Images]

Хүйтний эрч сүүлийн үед Европ тивд илүү мэдрэгдэж байгааг цаг уурчид сануулав. Өвлийн нэг өдөр. Гурван мод, таван хүн.

:

Фото: [Supinsky/AFP/Getty Images]

Сири улсад туслах аяллын хайрцаг Канадаас гараагаа эхлэв.

:

Фото: [Sergei Supinsky/AFP/Getty Images]

Ганцхан жилийн дотор Африк тивд ДОХ-оор халдварлагдсан иргэдийн тоо нэг дахин өсөв. Тэдний гэрэл зургийг нийтэд ил болгожээ.

:

Фото: [Vasily Maximov/AFP/Getty Images]

АНУ. Зул сарын баяр болохоос сарын өмнө орон даяар хямдралын өдөр зарладаг аж. Энэхүү өдрийг “Хар баасан гараг” хэмээн нэрийддэг билээ. Арваннэгдүгээр сарын 30-нд “Хар баасан гараг”-ийн нээлтийн үеэр гурван иргэн амиа алдсан байна.

:

Фото: [Vasily Maximov/AFP/Getty Images]

Египетийн шүүх төрийн эрхээс буусан Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсийг дэмжигчдийн жагсаалд оролцсон 21 эмэгтэйд 11 жил шоронд хорих ял оноожээ. Тэд өнгөрсөн аравдугаар сард Александриа хотод гарсан томоохон бослогын үеэр баривчлагдсан юм. Шүүхээс тэднийг террорист бүлэглэлтэй нэгдсэн, автозамын хөдөлгөөнд саад учруулсан, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан зэрэг хэрэгт буруутгажээ.

:

Фото: [Sergei Supinsky/AFP/Getty Images]

Турк. Жагсагчдын өөдөөс дайрч буй ардын армийн цэргүүд.

:

Фото: [Vasily Maximov/AFP/Getty Images]

Судалгаагаар англичууд бусад улсын иргэдтэй харьцуулахад гэрийн тэжээмэл амьтдаас муурыг илүүд үздэг аж. Англид 10 сая орчим муур гэрийн нөхцөлд сайхан амьдарч байна.

:

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocnin:
11jil avsan bvsgvicnvvd hoorhii doo
2013-12-02
picture :
saihan gerel zuragnuud
2013-12-02