Ам.доллараас ашиг олохгүй
Ам.доллар 1700 төгрөгт тогтчихсон. Наймдугаар сард огцом өссөн энэ үзүүлэлтийг зарим шинжээчид манайд ашигтай, үйлдвэрлэл хөгжинө хэмээн дүгнэж байсан. Гэсэн ч эдийн засгийн энэ онол нь үйлдвэрлэл хөгжсөн оронд илүү тохиромжтой гэдгийг зарим эдийн засагчид хэлж байна.
Бид юу үйлдвэрлэдэг вэ гэдгээ эхлээд бодоод үзэх хэрэгтэй. Манай экспортын 90 хувийн дангаараа уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа. Гэсэн ч эцсийн бүтээгдэхүүн байдлаар гаргадаггүй. Үлдсэн 10 хувийн экспорт нь мах, ноолуур. Бас л бүрэн боловсруулалт хийж чаддаггүй.
Ийм тохиолдолд стратегийн нөөц болсон түүхий эдийг гадагшаа алдана уу гэхээс хожихгүй. Тэгэхээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа орон л ам.долларын өсөлтөөс ашиг олно.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ