Н.Энхболд: Хуулиас гадуур улстөржөөд амжилтад хүрэхгүй

6
МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд:
-Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Алтны ил тод байдлын тухай, Татварын, Мөрдөх албаны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Бүлэг шийдвэр гаргах субъект биш ч гэсэн үүсээд байгаа зарим нөхцөл байдлын талаар ярилцлаа. Говь-Алтай аймагт орон нутгийн сонгуулийн зарим тойрогт хуулийн зохицуулалт нь тодорхойгүй байна. 2012 оноос өмнөх бүрэлдэхүүнээр байгуулагдсан ИТХ-ын шийдвэрээр ажлаа явуулж байгаа нь эрх зүйн талаасаа зөв үү гэдгийг ярилцлаа гэлээ.
Говь-Алтай аймагт УДШ-ийн тогтоолоор аймгийн сонгуулийг таван хэсэгт дахин явуулахаар, намын нэрсийн жагсаалтаар гарсан 12 хүн дээр сонгууль явуулах болжээ. Энэ асуудалтай холбогдуулаад орон нутгийн сонгуулийг дахин явуулахаар болжээ. Харин хуулийн дагуу үүнийг хэрхэн явуулах, санхүүжилтийг асуудалд хөндөгдсөн байна. Харин эдүгээ тус аймгийн орон нутаг удирдлагагүй, өмнөх 2008 оны ИТХ-ын бүрэлдэхүүний шийдвэрээр явж байгаа аж. Орон нутагт дахин сонгууль зарлавал улсын төсвөөс санхүүжүүлэх хуулийн заалттай. Орон нутгийн төсөв ярих асуудал үүссэн энэ үед сонгуулийг 2014 оны нэгдүгээр сарын 19-нд явуулахаар товлосон байна. Энэ бүх хууль зөрчсөн асуудлуудыг яаралтай зохицуулах шаардлагатай байгаа МАН-ын бүлгийн зөвлөх Ш.Раднаасэд мэдээллээ.
5
Харин мөрдөх албаны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл байр сууриа илэрхийлэв.
-Монгол Улсад мөрдөх алба байсан. Үүнээс гадна АТГ, прокурор, ТЕГ гээд хэрэг мөрддөг газар бий. Эдгээрийн зохицолдоог бүхэлд нь харж үзэх хэрэгтэй. Гэмт хэргийн хуулийг мөрдөх албаны хуультай уялдуулах шаардлагатай байна. Хооронд нь зөрчилдүүлж болохгүй. Манай бүлэг энэ долоо хоногийн энэ асуудлыг хэлэлцээд батлуулах бус дахин ярилцах хэрэгтэй гэж үзэж байна гэсэн хэмээлээ. Мэдээлэл хийсний дараа МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
5
-Өнөөдөр ордны гадна талд Увс аймгийн иргэдийн төлөөлөл “УИХ-ын гишүүдээс авсан мөнгөө эргүүлж өгөхөөр ирлээ” гээд мэдээлэл хийж байна. Танай бүлэг энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Увс аймгийн тойргийн асуудлыг мэдэхгүй байна. Төлбөртэйгөөр хүмүүсийг авчирч, улс төр хийж байна гэсэн яриа гадуур байна лээ. Өөрийн нүдээр хараагүй болохоор хэлэхэд хэцүү. Манайх байр сууриа тодорхой илэрхийлсэн. СЕХ “сонгууль хуулийн дагуу явагдсан. Энэ хүмүүс олонхийн санал авсан. УИХ-ын гишүүнээр сонгогдох боломжийг бүрэн дүүрэн хангасан” гээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дамжуулаад УИХ-д өргөн бариад, тангаргийг нь өргүүлсэн хоёр гишүүн үйл ажиллагаагаа явуулж байна. “Сонгуулиас хойно үүссэн нөхцөл байдалтай холбогдож асуудлыг шүүх шийдэх ёстой, бид үүнд оролцох ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй” гэдгийг СЕХ удаа дараа илэрхийлсэн. Асуудал шүүхээр шийдэгдсэн, буруугүй нь тогтоогдсон. Үүнээс цааш асуудал байхгүй. Үүнийг улс төрийн зорилготой, зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж бид харж байна. Ер нь сонгууль болоод өнгөрснөөс хойш жил хагасын хугацаа өнгөрлөө. Улс төр төвхнөж, УИХ, Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах нөхцөл байдлыг хангамаар байна. Хуулиас гадуур улстөржсөн үйл ажиллагаа явуулаад амжилтад хүрэхгүй, төрийн ажилд ус болж байна шүү.
6
-Танай бүлэг Ж.Батзандан гишүүний оруулж ирсэн төслийг дэмжиж байна уу?
-Хэлэлцэх эсэхийг нь УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжсэн. Одоо нарийн хэлэлцэх ёстой. Хоёр талтай асуудал. Гишүүд хуулийн төсөлтэй танилцаж байгаа байх. Ер нь оффшор компани, дансны бүтцийн талаар Монгол Улсын хууль тогтоомжид эрх зүйн акт байхгүй. Олон улсад янз бүрээр хүлээж авдаг юм билээ. Хэлэлцүүлгийн явцдаа хуулийн томъёолол, утга агуулгыг нь харж байж цааш нь хэлэлцүүлэх болов уу гэж бодож байна.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ