Монголбанк нэг долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа
Монголбанк нэг долоо хоногтой 249.5 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5 хувь ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1082.1 тэрбум төгрөг болох юм.
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл болдог. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ