ХҮДС-тэй холбоотой хууль бус үйлдлүүд илэрч эхэллээ

img

МУИС-ийн Худалдааны сургууль буюу хуучнаар Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн удирдлага, багш нарын төлөөлөл Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд хандлаа.

6

Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль нь Засгийн газрын 15 дугаар тогтоол буюу Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай тогтоолын дагуу  2010 оны 01 дүгээр сарын 20-нд МУИС-тай нэгдэж тус сургуулийн худалдааны сургууль болсон билээ.

6

Энэхүү тогтоол дөрөв дэх жилдээ хэрэгжиж байгаа. Тэгвэл үүнийг хэрэгжүүлэх явцад Засгийн газрын тогтоол болон БСШУ-ны сайдын тушаалыг зөрчиж, сургуулийн сургалтын орчин, арга зүйн үйл ажиллагааг доголдуулсан хэд хэдэн үйл явдал болж өнгөрчээ. Энэ тухай ХС-ийн удирдлага болон  багш нар дараах зүйлийг ярьсан юм.

6

Баянхонгор аймагт хувийн ХҮДС үйл ажиллагаа явуулж байна

6

ХҮДС нь 2002 онд Баянхонгор аймагт өөрийн салбараа байгуулжээ. Одоогийн байдлаар тус сургуульд МУИС-ийн ХС-ийн оройн ангийнхан сурдаг ба энэ улиралд тус сургуулийн хичээл бүрмөсөн дуусна. Ингэж хэлж байгаагийн учир нь 2010 оны их сургуулиудыг нэгтгэхэд энэ салбарт алс баруун хязгаарын оюутнууд голдуу ирж суралцдаг учир тэднийг төгсгөе гэж энэ улирал хүртэл үйл ажиллагаагаа явуулахаар болсон байжээ. Тус сургууль нь анх үүсгэн байгуулагдахдаа тухайн үеийн ХҮДС-ийн удирдах зөвлөлийн шийдвэрээр гурван давхар байшинг 90 орчим сая төгрөгөөр худалдан авч, сургуулийн байраа болгож байсан аж. Гэтэл өнөөдөр тус сургуулийн нэр, лого, дүрэм, хаяг, барилга зэргийг ашиглан “Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль” хэмээх хувийн сургууль Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг одоогийн ХС-ийн захирал М.Должин болон тус сургуулийн багш нар өнгөрөгч долоо хоногт мэдэж БШУЯам, Монгол улсын Төрийн өмчийн хороо болон Улсын бүртгэлийн албанд хандан шалгуултал Баянхонгор дахь Худалдааны сургууль нь төрийн өмчид, улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа нь тогтоогдсон байна.

6

Засгийн газрын 15 дугаар тогтоолын 9 дүгээрт  “өөрчлөн зохион байгуулагдсан сургуулийн багш, албан хаагчдыг холбогдох сургуульд шилжүүлэн ажлын байраар хангах, багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах”, “өөрчлөн зохион байгуулагдсан дээд боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцох арга хэмжээ авах” гэсэн заалт бий. Гэтэл МУИС-ийн тухайн үеийн удирдлагууд үүнийг зөрчжээ.

6

Энэхүү хувийн гэх тодотголтой ХҮДС-т урьдчилсан зөвшөөрөл олгох тухай  Монгол улсын БСШУ-ы сайдын тушаал 2012 оны 07 сарын 10-ны өдөр гарчээ. Үүнээс 13-хан хоногийн дараа буюу 07 сарын 23-нд сайдын тусгай зөвшөөрөл гарч “ХҮДС байгуулах тусгай зөвшөөрлийг үүсгэн байгуулагч Г.Занданшатар, М.Дэлгэржав, Д.Оюундэлгэр нарт олгосугай” гэжээ. Гэтэл яаруу сандруу гаргасан энэхүү тушаал нь Боловсролын тухай хуулийн 21, 22 дугаар зүйл, заалтыг зөрчиж байгаа юм. Энэ заалтуудад “Шинээр сургууль байгуулахад тавигдах шаардлагыг тусгасан байдаг. Тухайлбал, 21.1-т Боловсролын байгууллагыг үүсгэн байгуулагч нь үйл ажиллагаа эхлэхээс зургаагаас доошгүй сарын өмнө боловсролын байгуулага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл, дүрэм, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг тусгай зөвшөөрөл олгох байгуулагад ирүүлнэ” гэж заасан. Мөн “дээд боловсролын ангилал тогтоох журам”-д дээд сургуулийн сургалт эрхлэх нөхцөл, шаардлагын биелэлтийг шалган танилцуулахыг Мэргэжлийн боловролын газарт сайд тушаалын дагуу даалгадаг. Энэ хяналт шинжилгээг хийсний дараа жинхэнэ тусгай зөвшөөрөл олгох тушаал гардаг. Үүнийг хийхэд 14 хоног бол хангалтгүй хугацаа хэмээн үзэж буйгаа М.Должин захирал хэлж байсан.

6

Үүгээр ч зогсохгүй тус сургууль нь өөрийн гэсэн вэб сайт нээж, БШУЯамны сайтын хувийн сургуулиудын жагсаалтад багтжээ. Харин Худалдааны сургуулийнхан энэ байдлыг мэдэж, танилцуулга зэргийг нь татаж авснаар тус сайтад нэвтэрч болохгүй болсон байна.

6

Одоо хувийн ХҮДС-ийг Д.Оюундэлгэр гэдэг эмэгтэй удирдаж байгаа юм байна. Хамгийн сонирхолтой нь тэрбээр 2010 оны 01 сарын 20-ны өдрийн ЗГ-ийн “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд МУИС-ийн Баянхонгор дахь Худалдааны сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаа аж. Энэ эмэгтэй төрийн ажил, хувийн ажил хоёрыг хэрхэн, ямар арга замаар давхар хийнэ вэ?

6

Мөн “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай” тогтоолд ганцхан ХҮДС-ийн Баянхонгор дахь салбар сургуулийг 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс татан буулгах тухай заалт юуны учир орсон юм бол? Бусад сургуулийг зөвхөн хооронд нь нэгтгэхээр заасан шүү дээ. Бас Ё.Отгонбаяр сайд юуны учир яарч 13-хан хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгов? Энэ бүхэн одоохондоо ХҮДС-ийн удирдлага, багш нарт оньсого мэт байна.

6

Гурван га газрыг жижүүр Заяахүүгийн нэр дээр хэн шилжүүлэв?

Худалдааны сургуульд үүссэн бас нэг асуудал бол тэдний газартай холбоотой. ХҮДС-ийн өмч болох БЗД-ийн 24 хорооны нутаг дэвсгэрт байрлах гурван га газар нь тус сургуульд жижүүр хийж байсан н.Заяахүүгийн нэр дээр шилжжээ. Үүнийг бас өнгөрөгч долоо хоногт олж мэдсэн гэнэ.

6

Энэхүү гурван га газрыг ХҮДС дадлагын бааз барихаар хадгалсан ба одоо аж ахуйн хашааны зориулалтаар ашигладаг байна. н.Заяахүү нь  ХҮДС- д захирлын жолооч байсан бол МУИС-тай нэгдэхэд жижүүрийн үүрэг гүйцэтгэж нийтдээ дөрвөн жил орчим ажиллажээ. Анх 2011 онд газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, 2012 онд таван жил ашиглах эрхтэй газрын гэрчилгээ эзэмшигчийнхээ нэр дээр шилжсэн байна. МУИС-ийн ХС-ийн захирал М.Должин “Сургуульд жижүүр хийж байсан энгийн нэгэн иргэн гурван га газрыг өмчилж авна гэж байхгүй болов уу. Энэ хүний ард эрх мэдэлтэй хэн нэгэн байна. Бид энэхүү асуудлыг шийдвэрлүүлхээр МУИС-ийн Эрдмийн зөвлөлд санал хүсэлт тавьсан ч хойрог хандаж байна” гэсэн.  Мөн энэ асуудлыг шалгуулахаар тус сургуулийнхан Төрийн өмчийн хороонд ханджээ.

6

Хуучнаар ХҮДС буюу одоогийн МУИС-ийн Худалдааны сургууль дээр энэ мэт үл ойлгогдох явдал үүсээд байгаа аж. Бас одоогийн МУИС-д хийх шинэчлэлээр тус сургуулийг МУИС-ийн эдийн засгийн сургуультай нэгтгэх талаар яригдаж байгаа билээ.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Уучлал:
https://www.legalinfo.mn/law/details/12632?lawid=12632
2019-11-30
Төгсөгч:
Б.Батсайхан захирал төрийн жинхэнэ албан хаагч, манай Худалдааны сургуулийн төлөө, Улаанбаатарын төв сургууль болон Баянхонгор салбар сургуулийг дахин сэргээхэд ЗГХЭГ өөрөө ажиллаж гар бие оролцсон буянтай хүн юмаа. Манай зарим олон жил ажилласан хүмүүс хардаж сэрдээд байсан, одоо үнэн нь цаг хугацаагаар харагдлаа. Захирал багшдаа баярлалаа.
2019-11-30
иргэн:
монгол улс зах зээл нээлттэй болж байна. олон улсын худалдаа, аялал зуулчлал, нийтийн хоолны үйлчилгээ, зочид буудал гээд бүх л асуудал даяарчлагдсан дэлхийд ямар түвшин байна, тэр л түвшинг шаардана. үүнийг уг нь муис-н хаяг дор хүдс-д төвлөрүүлж хийнэ гэсэн нийгмийн хүлээлт байсан. гэсэн ч төмөр-очир захирал ёстой л дагавар хүүхэд шигээ хандаж өөдтэй болгоныг булааж аваад үнсэнд хаясан шалз шиг болгосон доо. зарим мэргэжлийг нь авч бусад сургуульдаа мэргэжлийн чиглэлээр төрөлжүүлэх нь зөв байж болох ч яг л үүний адилаарөөрийн сургуульд байсан худалдааны чиглэлийн мэргэжлүүдээ хүдс-д нэгтгээд үйл ажиллагааг нь дэмжих ёстой байсан болов уув үүнийг хамт олон нь бас нийгэм хүлээж байсан. гэсэн ч зорилго нь эхнээсээ өөр байсан, дээр нь чононд хонь хадгалуулахын үлгэрээр захирал гэгч батсайнаны шуналаас энэ сургууль мөхөв. энэ нь зөьхөн энэ сургуулийн энэ хамт олны асуудал биш монгол улсын энэ салбарын томоохон гарз юм даа. уг нь төрд алба хашсаныг нь бодвол төмөр*-очир гуай арай ингэж арчаагүйтмээргүй дээ. гэхдээ яалтай билээ энэ их шуналыг. эсвэл цадахааа байсан отгонбаярын бас цаана нь занданшатарын шуналаас болж хөөрхий өвгөн хөтлөгдсөн юм бодлов уув ямартаа ч гэмт хэрэг...
2014-02-28
1111111111111111111111111:
занданшатар болимоор юм.
2014-01-06
төгсөгч:
худалдааны сургуулийн багш нар 3 жил юу ч дуугарахгүй муис-ийн багш болсон гэсэн янзтай хүдс гэдэг нэрээ шал тоохгүй хаячихсан юм биш үү эд нар чинь харин ч та хэдийн эзгүй хаясан нэр төрийг аваад явж байгаа буянтай хүмүүс байна даа энэ хүмүүст би л хувьдаа баяртай байна
2013-12-06
мэдээ:
энэ асуудлыг тайван замаар хурдан шийдэх юмсан
2013-12-05
oyutan:
surgaltiin albanii altai bagsh bol unen mungu avaad surtsan hun! olon oyutnii 70.000iig uguhgui uuruu idsen hun dee!!!!!
2013-12-05
zochin:
delgerjav ni batsaikhanii ehner ni yum bol muu yum hiihiig ni zogsoohod yaadag baina.
2013-12-04
төгсөгч:
албан тушаал, мөнгөний хойноос улайрсан хүмүүсийн золиосонд 90 настай ууган сургууль маань арваад жилд мөн ч их зовлон үзэж байна. менежментийн хувьчлал нэрээр үүссэн хоёр академичийн тэмцэл, сүүлд нь энэ батсайхан должин хоёрын зөрчлөөс сургуулийн нэр хүнд навс унаж эхэллээ. сүүлийн нэг хоёр жил нам гүм байж багш оюутнууд нь урамтай байтал дахиад л нөгөө хэл ам эхэллээ. одоо бүр улс төржиж эхэллээ. бушуухан муис-ийн шинэчлэлээр тэр эдийн засгийн сургуульд нь нийлүүлбэл зохино.
2013-12-03
zochin:
hamgiin ineedtei n ene humuus chin hudaldaanii surguulig muis-s salgaad uursduu avh sanaatai gevl yahuu?
2013-12-03
зочин:
энэ асуудлуудыг шалгадаг байгуулагууд нь шалгаад дүгнэлт гаргасан гэсэн шүү. тэр нь ном болоод гарсан байна лээ. муис-ийн эдийн засгийн сургуультай нэгдэхгүй гэсэндээр ийм зохиомол асуудал гэнэт босгож олны анхаарлыг татах оролдого байна даа.
2013-12-03
zochin:
deed bolovsrol ezemshij doctor bolood ch yos zui gedgiig medehgui yum daa batsaikhan, tuunii darga nar. esvel huuramchaar erdmiin zereg hamgaalsan humuus uu
2013-12-03
зочин:
оюутнуудаа л бодоочдээ..
2013-12-02
зочин:
төрийн өмчийн сургуулийн эд хөрөнгө эд наарт ямар хамаатайн.тэр эд хөрөнгийн төлөө л эд нар улайрч байна.
2013-12-02
bbbbbbbbb:
surguuliin ner tur gutaagaad bsn javhlantugs altai ntr odoo hn bn uursdu iim bjiij
2013-12-02
huds tugssun:
ish surguuliig min yu bolgoh ni ene we zugeer bga yumiig zugeer blgahgui oroldood
2013-12-02
dddddd:
ter batsaihan gegch yamnii ner bariad surguuliudiig daramtlaad mongo neheed yavaag gantomor said medej baigaa bolov uu
2013-12-02
баагий :
батсайхан ч мөнгө улаан нүд цагаан яахаас ч буцахгүй эр дээ
2013-12-02