Ерөнхийлөгчийн зураг нь дээр бие засчээ
Цээж нүцгэнээр дуу хоолойгоо хүргэдэг эмэгтэйчүүдийн “Femen” хөдөлгөөний бүсгүйчүүд Парис хот дахь Украины Элчин сайдын яамны үүдэнд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Бүсгүйчүүд цээжээ нүцгэлэн явган хүний зам дээр эгнэн сууцгааж Украины Ерөнхийлөгч Виктор Януковичийн хөрөг зураг дээр бие зассан байна.
1
Бүсгүйчүүд “Тэр бол дарангуйлагч” хэмээн орилолдож байсан гэнэ. Бусдыг гутаан доромжлох өнгө аястай өрнөсөн тус эсэргүүцлийн жагсаалд оролцсон бүсгүйчүүдийг Парисын цагдаа нар баривчилсан аж. Тэдгээр баривчлагдсан бүсгүйчүүд “Виктор Янукович бол адгийн амьтан, тэр бол украинчуудын итгэл найдварыг хөсөрдүүлсэн нэгэн. Украин улсад тусламж хэрэгтэй байгааг Европын улс орнуудад ойлгуулахын тулд бид ийм үйлдэл хийсэн” хэмээн тайлбарлажээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ