“Тэмүүжин” тууж кино болно

img

“Монголжин” студийн найруулагч О.Машбат АНУ-д ажиллаж амьдарч байхдаа “Тэмүжин” нэртэй тууж бичиж, англи хэлээр орчуулан олон улсын номын худалдааны сүлжээнд оруулсан билээ. Тэгвэл тэрбээр уг туужаараа кино хийхээр болжээ. Киноны зураг авалт ирэх хавраас эхлэх бөгөөд гол дүрд тоглох жүжигчдийн сонгон шалгаруулалт тун удахгүй болох аж.

Кинонд Чингис хааны бага насны түүх, Бөртэ хатан болон түүний ууган хүү Зүчи нарын дүрслэлүүдийг сонирхолтой байдлаар гаргаж ирэх юм байна.

Б.Одон 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ