Улаанбаатарт 5 хэм хүйтэн байна
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төв, зүүн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 11-16 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 4-9 хэм хүйтэн, говийн нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ