Өнөөдөр болох үйл явдлын тойм

Газар тариалангийн салбарын 2013 оны шилдэгүүдийг шалгаруулах ёслол, мөн энэ оны гурил улаан буудайн үр тарианы хураалт нөөцийн талаар Монголын тариаланчдын холбоо, Монгол үндэсний олон нийтийн радио, "Шинэ эрин" радиогоос хэвлэлийн бага хурал зарлалаа.
6
МХЕГ-ын хурлын танхимд
09-15 цагт "Гамшгийн үеийн хүнсний аюулгүй байдлын хяналт" сэдвээр нийслэл, дүүргийн хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нарт сургалт хийнэ.
6
Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд
10.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг “Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм бий болгоход саад бэрхшээлийг арилгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр уриалсан юм. Үүнтэй холбоотойгоор БШУЯ, ССАЖЯ, ХАХНХЯ, ХЯ, ЭМЯ-ны сайд, дэд сайд нар хэвлэлийн бага хурал хийнэ.
6
“Чингис” зочид буудлын 3-р давхарт
"Бага нүүрстөрөгч бүхий технологи: Хамтарсан Кредит Олгох Механизм болон Үндэсний онцлогт тохирсон хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээ" сэдэвт семинар
6
Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяа Олон нийтэд түшиглэсэн 5-р төвд
10 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд, хүүхдүүдэд зориулсан өдөрлөг болно.
6
ХУД-ын Соёлын ордонд
12 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ажилд зуучлах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах өдөрлөг зохион байгуулна.
6
Таван шарын авто вокзал дээр
12.30 цагт Таван шарын дроган буюу баруун аймгуудын тээврийн хэрэгсэл зорчдог авто вокзалын эргэн тойронд хулгайн тээвэр, хууль бус наймааг цэгцлэх асуудлаар албаныхан ажиллана. Мөн жолооч бүр өөрийн дураар төрөл бүрийн гэрлийг автомашиндаа хийснээс ослын тоо буурахгүй байгаа. Тиймээс автомашины гэрлийн нэг стандартыг мөрдүүлж ажиллахаар болсон. Энэ асуудлаар Зам тээврийн яамнаас таван шард очиж ажиллаж байгаа холбогдох албаныхан мэдээлэл өгнө.
6
MN мэдээллийн төвд
11.00 цагт Чингэлтэй дүүргийн АН-аас сонгуулийн маргаантай асуудлаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Москвагийн мөсөн цирк Монголд” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
7
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ