Ажлын хэсгийнхэн III cургууль дээр ажиллана

img

 

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын болон Их, дээд сургуулиудын үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгаа эсэх түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр 09.00-17.00 цагт ерөнхий боловсролын III сургууль дээр очиж ажиллах юм байна.

Мөн Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас  болно.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ