Анх удаа хоёр төрлийн тосны ургамал арилжлаа
Хөдөө аж ахуйн биржийн энэ сарын хамгийн эхний өдрийн арилжаагаар анх удаа хоёр төрлийн тосны ургалмал арилжлаа. 390 тонн тосны хар ургамлыг 331.5 сая төгрөгөөр арилжсан бол, 650 тонн тосны шар ургамлыг 487.5 сая төгрөгөөр тус тус арилжжээ. Тосны хар ургамлын тонн тутмын дундаж үнэ 850 мянган төгрөг байсан бол тосны шар ургамлынх 750 мянган төгрөг байсан байна.
Харин өнгөрсөн 11 дүгээр сард Хөдөө аж ахуйн биржээр нийт таван удаагийн арилжаа явагдаж, нийт үнийн дүн нь зургаан тэрбум 749 сая төгрөг болжээ. Тухайлбал, 11 дүгээр сард 39.15 тонн ноолуур, 61.5 тонн тэмээний ноос, 14 тонн хонины ноос арилжсан байна. Түүхий эдийн жигнэсэн дундаж үнийг харахад нэг богц ноолуур 783 мянга 405 төгрөг байсан бол нэг богц тэмээний ноос 45-50 мянган төгрөг, харин хонины ноос 270 мянган төгрөгийн үнэтэй байжээ.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ