Тайра Банкс: Бурхан надад шударга бус хандаж хар арьстай болгосон
Топ модель Тайра Банкс загварын ертөнцөөс хэвлэл мэдээллийн салбарт урваснаар, телевизийн шоу нэвтрүүлэг бүтээгчдийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болсон. Тэрбээр 2007 оны нэгдүгээр сараас “Тайрагийн шоу” нэвтрүүлгээ үзэгчдийн хүртээл болгосон, энэ цаг үеийн 100 хүчирхэг эмэгтэйчүүдийн эхний 10-т багтаж чадсан гайхалтай бүсгүй юм. Өдгөө 44 настай ч яг 30 настай мэт харагддаг түүний нууцыг дэлгэхээр “Vogue” сэтгүүл ярилцлага авчээ.
.

-Би тэгсэн гэж үү. Бурхан минь, би хичээсэн ч тийм байж чадахгүй шүү дээ. Тэр бол бурханаас илгээгдсэн хар арьстануудын дуу хоолой. Опра амьд цагт хэн ч түүний орыг эзэлж чадахгүй.
.
-Гэхдээ та яг л түүн шиг сэтгүүл, телевизийн нэвтрүүлэгт хүч сорьсон нь илт байна?
-Опраг яг л сахиусан тэнгэр шиг гэдгийг хүн бүр мэднэ. Харин би хэзээ ч тийм байгаагүй. Тийм болж чадах ч үгүй. Би загвар өмсөгчийн ажлаас гараагаа эхэлсэн болохоор бидний зам хэзээ ч давхцахгүй гэж бодож байна.
.
-Та өөрийгөө төрөлхийн махлаг хүн гэж боддог уу?
-Тэр чинь жилийн өмнөх явдал. Түүнээс хойш би зайрмаг, салат, гахайн утсан махнаас татгалзаж, хоолны дэглэм барьсан. Нэлээн хэдэн кг хассан байх. Би угаасаа тольдох дургүй болохоор өөрийгөө махлаг, эсвэл туранхай гэж хэлж чадахгүй. Тэр ч байтугай би зурагтаар гарахдаа ямар харагдаж байна вэ гэж өөрийгөө тогтож хардаггүй.
.
-Та толинд хараад сэтгэл хангалуун байж чаддаг уу?
-Хэт их зүйл бодох хэрэггүй байдаг юм. Миний мөрдлөг ердөө л энэ. Тиймээс би үргэлж өөртөө сэтгэл хангалуун явдаг. Бүр хувцсаа өмсөөгүй байхдаа ч тэр. Хувцасны өрөө бүдэг гэрэлтэй байх дэмий байдаг юм. Зохиогүй хувцас тааралдах тохиолдол цөөнгүй гардаг. Тийм үед ч би өөрийгөө голдоггүй.
.
-Нэвтрүүлгийнхээ үеэр та өөрийн жинхэнэ үсээ харуулсан. Тэр үед ямар санагдаж байсан бэ?
-Өөрийнхөөрөө, чөлөөтэй байхын сайхныг мэдэрсэн. Би 17 настайгаасаа хиймэл үс зүүсэн шүү дээ. Энэ нууцыг минь бүгд мэдсэний дараа маш сайхан байсан. Хэний ч өмнө худлаа жүжиглэх шаардлагагүй болсон. Нэг талаараа би үүрэг хариуцлагаа ухамсарлан энэ алхмыг хийсэн юм. Олон охид надтай уулзаж “Би тань шиг болмоор байна” гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ би өөрөөрөө байгаа ч юм биш шүү дээ.
_
-Хар арьстай охид цагаан арьстнуудыг бодвол үс муутай байх аа?
-Тийм ээ. Бүтэц нь өөр. Та сая харлаа шүү дээ. Энэ маань бага зэрэг шулуун болгоод, гоёж, засчихаад байгаа байдал нь. Хар арьст эмэгтэйчүүд жил бүр зөвхөн үсэндээ есөн тэрбум ам.доллар зарцуулдаг. Сүүлийн үеийн охидын үс их гоё болсон байгаа биз. Үнэн хэрэгтээ төрөлх үс нь түүнээс огт өөр байдаг. Тиймээс л би төрөлх байдлаараа ч гоо сайхан харагдаж болдгийг охидод ухааруулахыг хүссэн юм. Тиймээс би үс залгуулж, хиймэл үс зүүхээ больсон. Өөрийн маань үс нэлээн буржгар учир бага зэрэг шулуун болгохоор хими хийлгэснээс өөр зүйлгүй. Хиймэл эсвэл залгасан үстэй явснаас хувь илүү санагддаг. Хиймэл үсийг арчлах амаргүй. Маш хурдан атлаа болгоомжтой угаах шаардлагатай байдаг. Бороо ормогц яаран гүйдэг хар арьст хүүхнүүдийн зовлонг би огт амсаагүй юм билээ. Олон жил хиймэл үстэй явсан болохоор л тэр. Харин одоо бол бороо дусалмагц яаран алхдаг болсон.
_
-Та одоо л өөрийгөө үнэлж байна гэж ойлгож болох уу?
-Би одоо л амжилтаа тэмдэглэж сурч байна. Жаахан охин шиг сэтгүүлийн нүүрэнд зургаа тавиулах гэж зүтгэдэг нас минь өнгөрч, энэ бүх хугацаанд би оргил өөд амралтгүй мацжээ. Одоо гадуур хооллон, кино үзэж, өөрийн амжилтаа тэмдэглэх цаг нь болсон.
_
-Би нэр хүндийн юунд нь дуртай гээч. Зөвхөн хүссэн зоогийн газраа хооллох боломж байдагт нь дуртай. Гэхдээ нэр хүндтэй хүнд илүү үнээр зарах гээд байдаг хүмүүсийг ойлгодоггүй. Хэрэв аяга кофены үнийг цэсэндээ бичээгүй байвал тэд “Өө Тайра ирж байна. Кофегоо 10 ам.доллароор зараарай” гэдэг. Энгийн хүмүүст тэр кофегоо хоёр ам.доллароор зардаг байж шүү дээ. Нэр алдар бас халаасны нимгэн зузаанаар хэмжигддэг гэдгийг би саяхан хүртэл мэдээгүй л явсан.
_
-“Форбес” сэтгүүлийнхэн таныг хамгийн нэр хүндтэй хүмүүсийн тавд бичигдсэн гэдгийг чинь тэр худалдагч мэдээгүй бололтой. Та бол тэнгэрт гэрэлтэх хамгийн хурц од гэдэгтээ санал нэгдэнэ биз дээ?
-Би илүү зүйлд шунахгүй ээ. Эмэгтэй хүнийг залуу нас л гэрэлтүүлдэг юм. Би өөрийгөө ямар нэгэн алмаазгүйгээр төсөөлж чадахгүй. Тэрний туяа арьс дээр минь туссахад үнэхээр сайхан байдаг ч 20 эсвэл 30 настай бүсгүй хажууд минь зогсоход л үнэн илчлэгддэг.
_
-Таныг юу чимдэг вэ?
-Би үнэ цэнэ чухам юундаа байна вэ гэдгийг би маш олон удаа тунгаан бодсон. Эцэст нь би дотоод болон гадаад гоо сайхандаа байгаа гэж дүгнэсэн. Бид охидыг шалгаруулахдаа дотоод гоо сайхныг нь чухалчилдаг. Харамсалтай нь тэд зөвхөн гадаад байдалдаа л хамаг анхаарлаа хандуулчихдаг. Энэ нь өөрийн жинхэнэ үнэ цэнээ олох аргагүй байдалд оруулдаг. Тиймээс би гоо сайхныг сэтгэлдээ байдаг л гэж боддог.
.
-Үзэсгэлэнтэй төрөхийн муу тал юу вэ?
-Та намайг үзэсгэлэнтэй гэж байгаа юм уу. Маш их баярлалаа. Хэтэрхий хөөрхөн охидыг залуус эхнэрээ бус ашиглах нэг төрлийн хэрэгсэл болгон хардаг. Тэд нэг шөнө өнгөрүүлчихээд л хог шиг хаядаг. Тэдэнд юу үлдэх вэ. Хүүхэд аль эсвэл мөнгө л үлддэг. Харин би багаасаа хар арьстай төрсөн учир надад ийм зовлон мэдрэгдээгүй.
.
-Зарим эрчүүд танд дөхөхөөс ч эмээдэг нь илт харагддаг. “Тайраг болзоонд уримаар байвч зүрх хүрэхгүй юм” гэх залуус цөөнгүй байдаг байх.
-Тийм ээ. Харин болзоонд урьж чадсан хүн нь нэг бол ичгүүргүй эсвэл бардам залуус байдаг. Тиймээс л би тэдний хувьд онцгүй санагддаг байх.
.
-Наомитой гар зөрүүлж үзсэн үү?
-Тиймээ. Хоёр удаа тайзны ард. Дараа нь нөхөрсөгөөр эвлэрсэн. Бид хоёр тэр үед хоёулаа алдар нэрд хүрч байсан учир нүүрэндээ сорви үлдээх вий дээ гэсэн айдастай байлаа. Тэгээд л тэр дороо нэг нэгнээ ойлгосон юм шиг зогссон.
.
-Та “Harper's Bazaar” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэргүүн хатагтайн дүрийг бүтээж магадгүй гэж байсан. Та түүнийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Түүний үг хэлж байхыг нь харсан уу. Би түүний ярихыг сонсоод тэсэлгүй нулимс унагасан. Тэгээд ээж рүүгээ залгаад “Ээж ээ, би танаас, Опрагаас үлгэр жишээ авдаг байсан бол одоо бас нэг хүн нэмэгдлээ” гэж хэлсэн. Тэр гайхалтай дэгжин, эрхэмсэг эмэгтэй. Бас сайн ээж гэж сонссон. Хүүхдийн төлөө хийсэн ажлыг нь хүмүүс тэр бүр асуудаггүй.
.
-Таныг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байсан уу?
-Цөөнгүй удаа. Гэхдээ энэ байдал намайг улам тэсвэр, хатуужилтай болгосон. Намайг анх удаа “Victoria's Secret”-д шалгалт өгөх гэж байхад шүүгч нар цагаан охидын дараа ор гээд хөөж гаргаж байсан. Бурхан надад шударга бус хандаж хар арьстай болгосон.
.

-Загварын ертөнцөд тавьсан алхам бүртээ би энэ үзэлд хавчигдаж, ажилгүй хоцорч байлаа. Бараг өдөр бүр ийм явдал тохиолддог байсан. Супер моделиудыг ч арьсных нь өнгөөр алагчлах үзэл одоо хүртэл байгаа.
.
-Та “Sports Illustrated's” сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулсан анхны хар арьст эмэгтэй байх аа?
-Тийм ээ. Бас “Victoria's Secret”-ийн анхны хар арьст сахиусан тэнгэр болсон. Маш их өрсөлдөөнөөс ялгарч, бусдаас тодорсон.
..
-Танд хэн нэгэн “гар хүрч” байсан уу?
-Үгүй ээ. Харин доромжилж байсан. Тэр үед зүрх минь тэсэхгүй урагдаж байсан.
.
-Доромжилсон хүн нь найз залуу чинь мөн үү?
-Мөн. Та хүчирхийллийн тухай мэдэх үү. Би загварынхаа охидод энэ талаар хичээл зааж байсан юм. Хүчирхийлэл нь бэлгийн, сэтгэл санааны, бие махбодийн болон үг хэлээр доромжлох гэсэн дөрвөн хэлбэртэй байдаг. Аль хэдийнэ сэтгэл нь хөрсөн залуугийн араас гүйснээсээ болж би үг хэлээр доромжлуулж, сэтгэл санааны дарамтад орж байсан. Гэхдээ тухайн үедээ хүн өөрийнхөө бурууг төдийлэн ухаардаггүй. Би ч тэдний л нэгэн адил “Би юунд ч буруугүй. Амьдралынхаа ихэнх цагийг түүнд зориулж хангалттай хайрласан болохоор тэр надад ингэж хандах ёсгүй” гэж л бодож явсан. Удаан хугацааны турш энэ байр сууринаасаа огт хөдлөөгүй. Азаар нэг л өдөр толинд өөрийгөө хараад “Тайра минь, чи чинь хэн байсан билээ. Одоо хэн болчихоод байна вэ. Чи түүний хажууд байх эрхгүй хүн” гэсэн бодол төрсөн юм. Тэгээд л би түүнийг явуулсан. Би энэ түүхийг залуу охидод хандан ярьж байгаа юм. Учир нь сүүлийн үед шоу бизнест нэрд гарч буй охидын дунд ийм явдал ажиглагдах нь элбэгшлээ. Тохиолдсон бэрхшээлээ давж чадахгүй сөхрөөд байгаа бол над руу залгаарай. Би эгчийн ёсоор зөвлөж, туслахад бэлэн байна. Надад гашуун сургамж амсуулсан бурхандаа талархаж байна. Одоо бол би “хаягдах” ямар байдгийг мэднэ.
.
-Загвар өмсөгч хүн ямар чадвартай байх ёстой вэ?
-Нүдээрээ инээдэг байх ёстой. Сэтгүүлийн нүүрэнд байгаа бүсгүйн харц л уншигчид тэр сэтгүүлийг худалдан авах эсэхийг шийддэг. Түүний адил брэндийн нүүр царай болж байгаа хүнд ч бас тийм чадвар байх хэрэгтэй. “New York Times” сэтгүүлийн сурвалжлагч надаас “Тайра таныг нүдээрээ инээмсэглэхдээ чадамгай. Бүр маш олон янзаар инээмсэглэдэг гэж сонссон” гэж асууж байсан. Надаас тэр “Та 275 янзаар инээмсэглэдэг гэсэн. Үнэн үү” гээд л шалгаасан.
.
-“Америкийн дараагийн топ модель” нэвтрүүлгийн амжилтын нууц юундаа байна вэ?
-Загварын ертөнцийн өдөр тутмын амьдралыг үзэгчдэд дэлгэсэн нь миний шоуны онцлог. Загвар өмсөгчдөөс ямар ур чадвар, хурд шаарддаггийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ хаалттай ертөнцийн хөшгийг нээсэн нь үзэгчдийн сонирхлыг татсан байх.
.
-Та нөхөрт гарахыг хүсдэггүй юм уу?
-Гэрлэлт бол нэгдүгээрт тавих чухал зүйл биш. Бусад хүний хувьд өөр байж магадгүй л дээ. Миний хувьд бол чухал биш. Би бусад охид шиг “Цагаан морьтой ханхүү ирж, намайг авна” гэсэн мөрөөдөлд автаж өсөөгүй. Гэрлэлтээ дагаад салалт ч их байдаг. Тийм болохоор би нэг насны амьдралаа холбох хурим хиймээр байна. Хүнтэй гэрлэхгүй байгаагийн минь шалтгаан ердөө л тэр. Би хүүхэд өргөж авахыг эсэргүүцдэггүй. Хүүхэдтэй болохоос татгалзах зүйл ч байхгүй. Одоохондоо гэр бүлтэй болоогүй болохоор л энэ асуудлыг хойш тавиад байгаа юм.

Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ