Налайхын дулааны дэд станцуудыг шинэчилж байна

img

Налайхын Дулааны станц ТӨХК-ны Налайх дүүргийн дулааны шугам сүлжээ нь 4 дэд станц, 123 зангилаа /үзель/ -ээс бүрддэг. Тэгвэл тус станцын 2 дэд станцыг нь ялтсан дулаан солилцуурт шилжүүлэх ажил хийгдэж байгаа талаар Төрийн өмчийн хорооноос мэдээллээ. Энэ нь сүлжээний зарцуулалт /даралт/ хүрэлцэхгүй байгаа өнөө үед ихээхэн ашигтай техникийн дэвшил болж байгааг мэргэжилтнүүд дүгнэжээ.

Нүүрс нөөцлөлтийн тухайд тус Дулааны станц одоогийн байдлаар 76 хоногийн нөөцтэй байгаа аж. Багануурын уурхай, Ховилын уурхай, Шивээ-Овоогийн уурхайгаас нүүрс авч нөөцөө бүрдүүлж буй аж.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нараа:
хөлдөж үхлээ
2013-12-03