Дэвид Камерон Хятадад айлчилж байна

img

Их Британы Ерөнхий сайд Дэвид Камерон өчигдөр Хятад улсад албан ёсны айлчлалаа эхлүүлжээ. “BBC” агентлаг “Ерөнхий сайд Камерон Хятадын ерөнхий сайд Ли Кэчянтай ардын их хурлын ордонд хэлэлцээ хийж, Англи улсад Хятадын иргэдийг визгүй зорчуулах талаар ярилцсан” гэжээ. Өнгөрсөн жилийн тавдугаар сард Кэмерон XIV Далай ламыг хүлээн авч уулзсаны дараа Англи Хятадын харилцаа эрс муудсан юм.

“The Guardian” сонинд “Камерон Хятадад айлчлахаасаа өмнө Хятадын “Цай шинь” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ “Далай ламтай уулзсанд Хятадын тал дургүйцсэн явдлыг засахын тулд тус улсад ойрын хугацаанд айлчлахыг хүсч байна. Албан ёсоор хэлэхэд би Далай ламтай Түвдийг тусгаар улс болгох талаар ярилцаагүй” гэдгээ мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийн дараахан хоёр орны харилцаа сайжирсан байх магадлалтай” хэмээн бичжээ.

Камерон энэ удаагийн айлчлалаараа “Rolls-Royce”, “Jaguar”, “Land Rover”, Английн нефтийн компани, Голланд “Royal shell oil” компани, “barclays” банк, “HSBC” банк, “Virgin” зэрэг үйлдвэр худалдаа бизнесийн 120 төлөөлөлтэй хамт ирсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ