Түргэний тэрэг худалдан авахад 1.7 тэрбум төгрөг төсөвлөжээ

img

Нийслэлийн 2014 оны төсөвт  төвлөрөх төсвийн орлогын 556.9 тэрбум төгрөг байхаар батлагдсан нь өмнөх оныхоос 108.7 тэрбум төгрөг буюу 24.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийслэлийн төсвийн орлогын 65.9 хувийг Хувь хүний орлогын албан татвараас харин 24.8 хувийг бусад нэр төрлийн татварын орлогоос, найман хувийг татварын бус орлогоос, үлдэх 1.3 хувийг хөрөнгийн орлого буюу өмч хувьчлалын орлогоос бүрдүүлэхээр тооцжээ.

Төсвийн орлогын бүрдэлтийг хот, дүүргээр нь ангилвал хотын шуудын төсөвт 459.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлгын 82.7 хувийг бүрдүүлэхээр байгаа. Түүнчлэн ирэх оны төсөвт нийслэлийн иргэдийн саналыг тусгасан бөгөөд иргэд 157 байршилд цэцэрлэг барих, хороо бүрт гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, камержуулалт, утасгүй интернетийн орчинг бүрдүүлж өгөхийг хүссэн гэж холбогдох албанаас мэдээлсэн. Үүний дагуу цэцэрлэг, бага сургуулийн 17 цогцолбор, он дамжин хэрэгжих 36 сургууль, 37 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар хөрөнгө суулгажээ. Үүнээс гадна нийслэлийн хот тохижуулах зардалд энэ онд 41.1 тэрбум төгрөг төсөвлөж, гүйцэтгэсэн бол ирэх онд 60.7 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн байна. Үүний зэрэгцээ ирэх оны төсөвт түргэний 20 тэрэг худалдан авахад нэг бүрийн үнийг 85 сая төгрөгөөр тооцож 1.7 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

arai chdeee:
15 sayllg ni zalgih yum baihdaa gahah bii
2013-12-03
guest:
анхан шатны эмчилгээний бүрэн тоноглосон түргэний тэрэг 200,000 usd байдаг. одоогийн манай ашиглаж байгаа нь зүгээр л super porter. 30 super porter авч байснаас ядаж 10 супер түргэний тэрэг авчич болдоггүйн байхдаа. олон хүний амь аварна даа
2013-12-03
үнэн:
энэ төсөв тэр чигээрээ монгол хюндай автоматив-д очно доо, хэзээ байхдаа солонгос-д иймэрхүү машин бинзен хөдөлгүүртэй байлаа.
2013-12-03
hooe:
2 dahin buya 40 mashin avaj bolno.
2013-12-03
нисье:
битгий л хужаа машин аваарай даа... ер нь нисдэг тэрэг дээр шүү дээ.... түгжрэхгүй...
2013-12-03
зрчин:
надад 1 тэр бумыг өгчих би 30 машин аваад өгөх үү
2013-12-03
zochin:
yasan unetei turgenii tereg ve?denduu unetei bna sh dee.
2013-12-03
123456:
хогны уутанд зарсан мөнгөө түргэний тэрэг авахад зарсан бол ч
2013-12-03