ХДХВ-ын халдвар илрүүлэх сайн дурын шинжилгээг 654 хүнд хийжээ
Өнгөрсөн долоо хоногт ХДХВ/ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах олон улсын өдрийг улс даяар зохион байгуулсан. ХӨСҮТ, нийслэлийн захын алслагдсан хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамртан 10 хорооны 654 хүнд ХДХВ-ын халдвар илрүүлэх сайн дурын шинжилгээ хийсэн. Шинжилгээнд хамрагдсан 654 хүнээс ХДХВ-ын халдвар илрээгүй харин 17 буюу 2,8 хувьд нь тэмбүү өвчин илэрч, эмчилгээнд орсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ