Зам ашигласны төлбөрийг ирэх оноос авна
2013-12-03

 

НИТХ-аар  Улаанбаатар хотын зам ашигласны татвартай болох талаар хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Ингэхдээ Нийслэлийн авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Авто замын тухай хуулийн дагуу орон нутгийн зам ашигласны төлбөрийг нийслэлийн авто зам хэрэглэгчдээс 2014 оны 1 сарын 1-нээс эхлэн авахаар болжээ.

1

Улаанбаатар 675.6 км авто замтай. Үүнээс 144.3 км нь гол гудамж зам, 280.9 км нь хорооллын доторх зам, 250.4 км туслах гудамж талбайн зам юм байна. Харин 2013 оны авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг тооллогоор нийслэлд 262374 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс 176560  суудлын, 49548  ачааны, 14324 автобус, 10067 тусгай зориулалтын машин, 1172 мотоцикл, 3749 өөрөө явагч хэрэгсэл тоологдсон байна.

1

Эдгээр тээврийн хэрэгслүүд нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд өдөр тутам байнга оролцож элэгдэл үүсгэн эвдэж, сүйтгэдэг боловч зам ашигласныхаа хувьд ямар нэгэн төлбөр, хураамж төлдөггүй зөвхөн тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаагийнхаа төлөө хөрөнгийн татвар болох Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг төлдөг. Тиймээс Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгсэл эзэмшиж буй бүх иргэн аж ахуйн нэгж авто зам ашигласны төлбөрийг моторын хүчин чадал, хөдөлгүүрийн багтаамжаас хамаараад жилд нэг удаа авахаар болжээ. Тухайлбал, суудлын автомашин жилд 30.000 төгрөг төлөх юм байна.

1

Энэхүү төлбөрөөр автозамыг нөхөн сэргээх, өргөтгөн шинэчлэх ажлыг зохион байгуулах бөгөөд нийслэлийн төсөвт 8.6 тэрбум төгрөг төвлөрнө гэсэн тооцоо гарчээ. Түүнчлэн шалган бүртгэх товчоодоор нэвтрэн Улаанбаатар хот руу орж ирэхэд улсын дугаар харгалзахгүй 500 төгрөг авдаг байсан. Харин авто зам ашигласны төлбөрийг авч эхэлснээр улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгслээс хураамж авахгүй бөгөөд орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс 1000 төгрөгийн хураамж авахаар болсон юм. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөөнөөс хот руу орж ирэх чиглэлийг саармагжуулах зорилгоор зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлөхөөр болжээ.

1

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zochin:
nemj tatbar avh gd bgaan bol tsalin hulsuu nemchhmeer l ym......
2013-12-04
иргэн:
замын хурамж, тээврийн хэрэгслийн татвар, агаарын бохирдолын татвар гэдэг татваруудыг жил бүр л авч байгаа энэ замын хураамж гэдэг татвар монгол улсын хэмжээний замын санд ордог шүү дээ. ер нь энэ хот хөдөөгөөр нь ялгаварладаг үзлээ болимоор юм аа. хөдөөний хүмүүсийг машинтайн хотруу оруулахгүйн тулд хураамжаа өндөрсөгөж байгаа болж таарч байна. тэгвэл хөдөөнийхөн мах, сүү, үр тариа, малын гаралтай түүхий эдийн үнээ өсгөвөл болно биз дээ хотын дарга нараа.
2013-12-04
fcdgrfgfjh:
mash zov...............
2013-12-04
zochin:
zam deeguur yavj bgaa bol tatvaraa tol.tolj chadahgui bol mashinaa unahaa boli.horvoo deer unegui yum gej bdagui yum.yun olon yum soliordog yumnuud be..iimhen zuil oilgoj chadagui bgaa bol hotod amidrahaa boli.hodoonoo ovchij amidar..
2013-12-03
nnnnnnnnnnnnnnnn:
oyutnii 70 ugsun sharhaa nuhuj bga ym bishuu
2013-12-03
araichdee:
arai heterhii ymaa.tatvariin daramt denduu undur unetei bnaa.usa d 10000 $ iin unetei mashiniig mgld oruulj ireed unahad hed boldog bilee ....tatvariin daramtaa boliocheee
2013-12-03
bat uul. bataa ....:
bid udahgui ub-nhanaas amid baigaagiinh toloo tatbar abna za.....
2013-12-03
бишээ :
ан нэг ийм бодлого л хэрэгжүүлж иргэдээ шулна даа түй чорт
2013-12-03
snooker:
тэгээд жил бүр авто машины татварын мөнгөөр зам засч байгаа гээд байсан одоо тэгээд давхар татвар төлнө гэсэн үг юм аа даа...хөрөнгө мөнгөө үргүй зарчихаад(өөрсдөө халаасалчихаад) иргэдээс яаж татвар нэмж өөр эх үүсвэр олох вэ гэдэг уралдаан уих, зг, уб хотын нитх өдөр шөнөгүй зүтгэж байна даа... ер хоосон газраас татвар гаргаж өгөөд байвал энэ албанд чинь тэнцчих юм биш үү залуучуудаа...
2013-12-03
зочин:
товчоогоор орж гарахдаа 500 төгрөг өгч байгаа тэр чинь хаана төвлөрч байна. зам ашигласны төлөө мөнгө төлж байгаа юм чинь зам эвдэрсэнээс болж авто машин эвдэрвэл энэ хураамжаас хохиролын барагдуулах юм уу. мөнгө төлүүлж байгаагийнхаа хэрээр замаа засаж сайжруулах хэрэгтэй байна. зам нь том том нүх тэр нүхийг тойрох гэж түгжирч, аваар осол гарч байна.
2013-12-03
зочин:
зам ту*а татвартай, хүн өөрийн хөрөнгөө өөрөө эзэмшссэний төлөө татвар авдаг нь сонин байна. татварыг дуртай аймаг хот өөрсдөө тогтоодог болж байгаа нь буруу. нэг л буруу дэвээд байх юм.
2013-12-03
замын хураамж:
замын хураамжийн талаар энэ линкээс үзээрэй. францад хэр байдаг талаар. мөн тээврийн хэрэгслийн татварын талаар байгаа. http://www.cfe-eutax.org/taxation/road-tax/france
2013-12-03
123456:
даварсан гарууд вэ мөнгө хурааж байгаа хүмүүс чинь хармаалаад байна ш дээ хураасан мөнгөө тасалбар өгөхгүйгээр . хөдөө гадаа жилдээ ганц 2 гардаг улсууд хохирчих юм байна л даа өөр шиидэх арга зөндөө байна ш дээ ерөгхий сайд дээр уулзалтан дээр наад асуудлыг чинь карт уншдаг болгож өөрчилнө гэж байсан муу малнуудаа уялдаа холбоотой ажиллаач мэдээ уншаач
2013-12-03